Хууль зүйн байнгын хороо хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

Улс төр Admin Галаа 2017 12 сар 06 3052

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны төсвийн зарлагын хэсэгт тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж 81,8 хувийн саналаар дэмжсэнгүй.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатай хэмээн үзэж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг  тавьж буйгаа мэдэгдсэн юм.
 
Гэвч МАН-ын бүлэг ч, Хууль зүйн байнгын хороо ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх