МУГТ У.Мөнх-Эрдэнэ рингэндээ эргэн ирлээ


"Лондон-2012" олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий алт, хүрэл, Зүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ рингэндээ эргэн ирлээ.

Тэрбээр рингэн дээр гараагүй гурван жил гаруй болсон бөгөөд энэ сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдох шилдэг боксчдын тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгчээ. 
МУГТ У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцээнд өөрийн үндсэн жин болох 64 кг-ын жинд өрсөлдөнө

Өдгөө 36 настай У.Мөнх-Эрдэнэ аравдугаар сард Нидерланд улсад болсон олон улсын тэмцээнд өрсөлдсөн бөгөөд мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Тэгвэл тэрбээр маргааш СТО-ны рингэнд залуу үеийн шилдэгүүдтэй хүч үзэх гэж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх