Өмнөд Солонгосын Тагнуулын Газрын экс дарга улсын мөнгийг хандивлажээ

Дэлхий Admin Галаа 2017 12 сар 07 583

Өмнөд Солонгос улсын Тагнуулын Газрын экс дарга Уон Се Хун нь эдүгээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн, түр хоригдож байгаа билээ.

     Тэрээр экс ерөнхийлөгч И Мёнг Пак-ийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэр ТЕГ-ын ажилтнуудаас бүрдсэн "Коммент бичигчдийн баг" байгуулан ажиллуулсан хэмээн буруутгагдаж байгаа юм байна.

     Гэвч өнөөдөр түүний тухай бас дахин шуугиан тарьсан мэдээлэл тархжээ.

    ТЕГ-ын экс дарга  Уон Се Хун албан тушаалаа хашиж байхдаа 2013 оны 12-р сард АНУ-ын Стенфордын их сургуульд, Солонгосын ТЕГ-ын нэрийн өмнөөс хоёр сая доллар хандивлажээ. Энэ нь монгол мөнгөөр 4 тэрбум гаруй төгрөг юм байна.

     Харин тэрээр Стенфордын их сургуульд улсын мөнгийг хандивлахдаа нууц гэрээ үйлдсэн нь илэрчээ.

     Гэрээнд Стенфордын их сургууль нь хандивын мөнгөнд жил бүр олгогдох 100-н мянган долларын шагналын мөнгийг ТЕГ-ын экс дарга  Уон Се Хун-ийг АНУ-д амьдрах үед олгоно хэмээн заасан ба Уон Се Хун нь хандив өгсөнөөс хойш нэг жилийн дараа тэтгэвэртээ гарсан даруй Стенфордын их сургуулийн Ази, Номхон далайн орнуудын судалгааны төвд судлаачаар ажиллахаар бүртгүүлсэн байжээ.

     Тэрээр судлаачаар ажиллаж дуусаад эх орондоо буцсан тохиолдолд хандивын мөнгөнөөс олгогдох 100-н мянган долларыг цаашид Стенфордын их сургуульд үлдээнэ гэж гэрээнд заасан байна.

     Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгос улсын ТЕГ-ын экс дарга Уон Се Хун нь улсын мөнгийг америк сургуульд хандивлахдаа нууц гэрээ хийж, тэтгэвэрт гарсаны дараа АНУ-д амьдрахдаа сар бүр 100-н мянган долларын орлоготой байх гэрээ хийсэн нь ийнхүү илэрчээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх