ШҮДНИЙ СУВГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Эрүүл мэнд Admin Галаа 2017 12 сар 07 184

Шүд нь дотроо хөндийтэй бөгөөд  хөндийд нь цусны болон мэдрэлийн судсаар дүүрэн байдаг. Хатуу эдийн цоорол, гэмтэл, хугарал, холбоос эдийн үрэвсэл,  тулгуур эдийн үрэвсэлийн хүндрэл, архаг үрэвсэлүүдийн сэдрэл зэргээс шүдний мэдрэл, холбоос, тулгуурт халдвар орж халдварын улмаас шүдний болон тойрон эдүүд үрэвсдэг.  Шүдний мэдрэл үрэвссэн тохиолдолд зайлшгүй сувгийн эмчилгээ хийгддэг. 

Сувгийн эмчилгээ хийлгэж амьгүй болсон шүдний өнгө өөрчлөгдөж, тэжээлгүй болсноос амархан хагарч, хугарах, түүнчлэн шүд хугарахдаа ёзоор хуваагдах, буйлнаас доош түвшинд хугарсанаас шүд авхуулах зэрэг хүндрэл гарч болдог.


Иймд шүдээ хэт том цооруулахгүй байх цаг алдалгүй ломбодуулах нь сувгийн эмчилгээ хийлгэх болон шүд авхуулах эрсдлийг багасгана.


Дараах зовиурууд илэрч байвал сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай:

  • Хурц эсвэл байнгын өвдөлттэй
  • Халуун,хүйтэн зэрэг зүйл идэж уухад өвдөх, өвдөлт нь хэсэг хугацаанд үргэлжлэх
  • Хазах болон хүрэхэд хөндүүрлэх
  • Буйлан дээр хавдах
  • Эрүү хүзүү, нүд чих толгой уруу дамжиж өвдөх гэх мэт
  • Ямар нэгэн зовиургүй ч рентген зургаар үрэвсэлтэй нь оношлогдвол сувгийн эмчилгээ хийлгэнэ.

Хамгийн гадна талын паалан цоорч тугалмайг дамжаад зөөлцөд хүрэхэд хүнд өвдөх зовиур илэрнэ. Энэ нь нилээд хугацааны дараа илрэх бөгөөд сувгийн эмчилгээ буюу мэдрэлийг нь авч цэвэрлээд үрэвсэлгүй болгоод ломбодох эмчилгээ хийдэг. Тухайн шүдний үрэвслээсээ хамаараад давтан ирэлтээр хийгддэг.

Сувгийн эмчилгээ хийхэд тухайн шүдний үрэсвссэн бүх сувгийг нээж, цэвэрлэх нь чухал бөгөөд аль нэг сувгийг эмчлэхгүй орхих нь эмчилгээний үр дүнг бууруулж, эмчилгээний дараа дахин сэдрэх гол шалтгаан болдог.
Үүнээс гадна гэмтлийн улмаас, сурвалжийн оройн үрэвслээс зэрэг бусад шалтгааны улмаас мөн сувгийг эмчилгээ хийгддэг.

Нэгэнт мэдрэлийг нь авсан болохоор тухайн шүд маань амьгүй болж тэжээлээр хангагдахгүй. Тиймээс бат бөх чанар мууддаг. 

Ихэнх тохиолдолд тухайн шүд том хэмжээгээр цоорч шүдний хатуу эд бараг үлдээгүй тохиолдолд голонцор босгох мөн бүрээс хийж өгдөг. Энэ нь бат бөх чанарыг дээшлүүлэх, өөрийн шүдтэйгээ байх хугацаааг нэмэгдүүлэх зорилгоор хийгддэг. 

Араа шүднүүдийн сурвалж нь нэгэн жигд хэлбэр бүтэцтэй бус далий тахир байх нь эмчилгээний явцад сувагт бүрэн ажиллахад бэрх дутуу эмчлэгдэх, сувгийн багаж сувагт хугарч үлдэх, дутуу ломбодогдох, нэмэлт эмчилгээ шаардагдах зэрэг бэрхшээлүүдийг мөн дагуулдаг.

ЦАГААНЗУЛ ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

УТАС: 77775097

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх