Энгийн сод ашиглан илүүдэл жингээсээ салах арга

Эрүүл мэнд Admin Галаа 2017 12 сар 07 387

Олон эмэгтэйчүүд илүүдэл жинтэй нүүр тулгардаг. Энэ сэдэв хэзээ ч хуучрахгүй байх. Хүн болгон гоо сайхан харагдахыг хүсэх энэ цагт элдэв янзын арга туршиж үзсээр л… Та бүхэндээ богино хугацаанд жингээ хасах аргыг танилцуулах гэж байна. Турахын тулд өдөржингөө спорт зааланд гүйж дуртай хоолноосоо татгалзах хэрэг байхгүй. Эрүүл хүнс хэрэглээд л хүнсний сод нэмэхэд хангалттай. Энэ аргыг удаан хугацаанд хэрэглэхээс татгалзана, гэхдээ богино хугацаанд дуртай даашинздаа багтах хэрэгтэй болсон бол үнэхээр аминд орох арга болно. Тураах үйлчилгээтэй содтой ундаа

1. Нимбэгийн шүүстэй сод 300 мл ус дээр 0,5 ц.х сод хийж бүрэн уустал нь хутгана. Дээрээс нь тал нимбэгийн шүүс нэмээд сайтар хутгаарай. Энэ ундаа зөвхөн илүүдэл жингээс салгаад зогсохгүй эрч хүчээр сэлбэж таныг сэргэлэн цовоо байлгана. Хоол идсэний дараа эсвэл спортоор хичээллэсний дараа ууна.

2. Алимны уксустай сод 0,5 ц.х содыг 2 х.х алимны уксустай холино. Стакан усанд уусмалаа хутгаад өлөн дээрээ ууна.

3. Жимсгэнэтэй сод Блендерт 1 стакан гүзээлзгэнэ, 1 навч шинэ гаа, 2 нимбэгийн шүүс, 2 стакан ус, 0,5 ц.х сод хийгээд сайтар хутгана. Ундааг 2 хувааж нэг өдөрт ууж дуусгана. Сэтгэлээ зовоохгүйгээр турж байгаарай. Илүү их үр дүнд хүрэхийн тулд их хөдлөх хэрэгтэйг мартаж болохгүй. Мөн амттан, гурилан боовноос татгалзахыг хичээ. Энэ хэрэгтэй нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх