Монголын Оюун Ухааны Академийн тамирчид: Бид хэд энэ хавиар бараг нуугдаж явж байна

Дэлхий Admin Галаа 2017 12 сар 07 2356

Монголын Оюун Ухааны Академийн 4 эмэгтэй тамирчид БНХАУ-д зохиогдож буй 100.000$-ын шагналын сантай тэмцээнд оролцож байгаа билээ.  Тэдний гаргаж буй амжилт гадаадын тамирчдыг гайхшруулж буй талаар Монголын Оюун Ухааны Академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

"Хятад болж буй 100.000$-ын шагналын сантай тэмцээнд 320 тамирчин өрсөлдөж байна.

Манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин оролцож байгаа билээ.

Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд манай охидуудын гаргаж буй амжилтууд гадныхныг алмайруулж, хэвлэл мэдээллийнхэн тасралтгүй ярилцлага авч байна гэнэ дээ.

Одоогоор манай тамирчид 3 дээд амжилт шинэчилсэн төдийгүй амжилтууд нь Гиннессийн номонд бичигдэхээр болсон сайхан мэдээ дуулгалаа.

Гайхамшгаа үргэлжлүүлээд байгаарай, охид минь!

Жич: Эхний зурганд наана нь сууж буй 60-тай тамирчин бол Дэлхийн 8 удаагийн аварга, оюуны спортынхны дундаас хамгийн анхны казинод орохыг нь хориглосон хүн ба 1 цагт Герман хэлний 320 үг тогтоож, 15 минутад 150 ханз тогтоож, 7 хэлээр гайхалтай ярьдаг дэлхийн хамгийн супер санах ойтон болсон Доминик О`Брайн юм." хэмээсэн байна.

Мөн манай охидуудтай зураг авахуулах хүсэлтэй хүмүүс олон байгаа ба өөрсдөө ч хамтдаа зургаа даруулж чадахгүй байгаа охидууд маань бараг нуугдаж явж буй талаараа бичжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

TAURUS 2017 12 сар 08

Цэвэр ариун монгол үрсээрээ үнэхээр их бахархаж бас харамлаж байна. энэ хүүхдүүдийг багаас нь нууцаар покероор дагнан бэлдсэн нь дээр дээ энэ миний л бодол. Хоосон шагналаар юугаа ч хийх юм билээ. Элбэг хангалуун дутагдах юмгүй амьдралд л хүн хүнээрээ үлдэх боломжтой, жаахан дураараа л болж өөрчлөгд

Баагий 2017 12 сар 07

Монголын бахархал шүү хүүхдүүд минь.

Баагий 2017 12 сар 07

Монголын бахархал шүү хүүхдүүд минь.