БНСУ-д эмчилгээ хийлгэсэн иргэд Монголдоо хяналтанд орох боломжтой боллоо

Эрүүл мэнд Admin Галаа 2017 12 сар 07 298

БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн монгол иргэд эх орондоо хяналтад орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломжтой боллоо.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Солонгос  улсын  Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Квон Деок Чёлтой уулзах үеэр энэ талаар ярилцаж, шийдвэрлэсэн юм. Эмчилгээний дараах хяналтыг монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийлгэдэг болно. 

Нэг иргэн гадаадад улсад мэс засал хийлгэхэд багадаа 2-3 удаа тухайн улс руу явж мэс заслын дараах хяналтад орж, эмчилгээ хийлгэдэг. Энэ нь тухайн иргэнд санхүүгийн дарамт болдгоос гадна цаг хугацаа алддаг байна.

Тэгвэл тун удахгүй тус улсыг зорьж, эмчилгээ хийлгэcэн иргэд эмчилгээний дараах хяналтыг монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийлгэдэг болох юм. Ингэснээр тухайн иргэн хагалгааны дараа дахин явалгүй эх орондоо нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой болно. Сүүлийн хоёр жилд зайлшгүй шаардлагаар гадаад улсад буюу солонгос руу эмчилгээнд хамрагдсан 115 иргэн байгаа.

Эх сурвалж: www.zuv.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх