ИТХ-ын төлөөлөгчид төрд ажиллах эрхийг нээлээ

Улс төр Admin Галаа 2017 12 сар 07 468

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж баталлаа. Уг хуулийг өнгөрсөн пүрэв гариг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.

Уг хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 3/1 нь төрийн захиргааны албан ажиллаж болохоор  өөрчлөлт оруулсан. Хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Төрийн албаны тухай хууль дахь “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн албанд ажиллахыг хориглоно” гэсэн заалтыг  хүчингүй болгож байгаа юм.

Ийнхүү хууль батлагдсанаар Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчид төрийн албанд ажиллах эрх нь нээгдлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх