УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Улс төр Admin Галаа 2017 12 сар 07 435

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ингээд санал хураахад гишүүдийн 82.4 хувь нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 Ингэснээр 2018 оны төсвийн хуулийн зургадугаар зүйл болох зарлагатай холбоотой заалтууд хүчин төгөлдөр үйлчлэх боллоо. Дээрх заалтуудын үйлчлэл УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэр гаргасан өдрөөс эхлэн үйлчлэх юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх