АЛМАС БИЙ ГЭДЭГТ АМЕРИКЧУУДЫН ГУРАВНЫ НЭГ НЬ ИТГЭДЭГ


АНУ-д “Шонхор” гэдэг нэртэй төсөл хэрэгжүүлж эхэлж буйг зарлав.

Тэгэхдээ уг төсөл ирэх оноос гараагаа авах юм. Төсөл "цасны хүн" гэж бид нэрлэсээр ирсэн, Монголчууд "хүн гөрөөс" ч гэдэг алмас гэдэг амьтан байдаг юм бол зургийг нь гэрэл зургийн юм уу видео хальсанд буулгаж авах зорилготой. Дашрамд хэлэхэд, алмас гээч амьтан бий гэдэгт төслийг санаачлагчид хийгээд санхүүгийн дэмжлэг үзүүлэгчид нь эргэлзэхгүй байгаа юм байна. Америкчууд йети, бигфут, сасквач гэх мэтээр нэрлэдэг оньсого мэт нууцлаг амьтныг хайх ажлыг дирижабл (агаарын хийт хөлөг)-ийн тусламжтайгаар хийхээр сэджээ.

Өндөр чадалтай фото болон видео аппарат ашиглана. Мөн аппарат болоод камер нь доргиж чичрэхгүй байх, авсан дүрс нь тод, хурдан хөдөлж буй биетийн дүрсийг ч сайн буулгаж авах боломжтой, чадвартай байх аж. Хэт улаан туяаг мэдрэх техник, төхөөрөмж ашиглах юм байна. Ингэснээр маргах аргагүй баримтыг хүмүүс бид гартаа оруулж авах юм. Агаарын хийт хөлөг нисэгчгүй, түүнийг газраас алсын зайнаас зална.

Хурд нь цагт 100 км. Энэ чинь хамгийн хурдан шаламгай алмасаас ч хоцрохгүй гэсэн үг. Хэзээ ч юм бэ хүмүүс алмас байхыг нь харсан гэх АНУ-ын ой шугуйг далайцтай “самнах” ажлыг эндхийн томоохон алт олборлогч Уильям Барнс сэдсэн аж. Энэ хүн өөрөө ч “цасны хүнтэй” 1997 онд нүүр учирч байсан нь түүнийг ийм юм санаачилж, хөрөнгө мөнгө ч зарахад түлхэц болжээ. Тэр жилээс хойш Барнс “цасны хүнтэй” дахин учрахсан гэхээс нойр нь хүрэхээ больсон гэнэ. Нэртэй бизнесмэн Жейсон Валенти энэ үйлсэд Барнстай хамт хүчин зүтгэхээр болсон байна.

1996 онд Жейсоны урдуур алмас замыг нь хөндлөн огтолж гарсан тохиолдол бий юм байна. Түүнээс хойш Жейсон мөн л алмасаар өвчилж, түүнийг хайж олох асуудлаар олон удаа Бага хурал зохион байгуулжээ. Төслийн шинжлэх ухааны асууд лыг нь Айдахо муж улсын их сургууль (Idaho State University), бүр тодруулбал профессор Жеф Мелдрам хариуцах юм байна. Профес сор өөрөө алмастай таарч бай гаагүй аж. Тэгэхдээ тэр амьтны мөр тэй нэг биш удаа тааралдсан нь түү ний сонирхлыг эрхгүй татсан байна. Тэгээд судалсаар байгаад үс ноос болсон энэ аварга амьтан ертөнц өд бодитой оршин буй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнийгээ дэлхийн олон нийтэд нотлох гэж Мелдрам 17 жил оролдсон байна. “Сасквач: Домог, шинжлэх ухаан хоёр учирсан нь” гэсэн ном ч бичжээ. Сасквачийн ДНХ-д хийсэн шинжилгээний дүн удахгүй тодорхой болж энэ чухам “хэн” гээч болохыг бидэнд хэлж өгнө гэж профессор үзэж байна. Тэгэхдээ алмас гэдэг чинь хүн санаанаасаа зохиосон зүйл биш гэдэгт олон түмнийг итгүүлэхэд маш сайн авсан зураг, дүрс, эсвэл цогцос л хэрэгтэй аж.

Одоогоор алмас байдгийг гэрчлэх цорын ганц юм нь “ГимлинПаттерсоны алдарт кино” юм. Уг киноны зургийг 1967 оны аравдугаар са рын 20-нд Рожер Паттерсон, Боб Гимлин гэдэг хоёр америк хүн Калифорнийн эзэнгүй, их ойт ууланд авчээ. Хальсанд эм хүйст аварга биет “цасны хүн” салхилж яваа дүрс буусан байна. Агаараас удаан хугацаанд харуулдвал алмасыг эрт орой хэзээ нэгэн цагт олно гэдэгт Мелдрам эргэлзэхгүй байна. Олон улсын алмас судлалын тө- вийн захирал Игорь Бурцев “Шонхор” төслийг тайлбарлахдаа, “цасны хүнийг” хайх явдал Америкт нэлээн түгээмэл болж байна. Тэгэхдээ Алмасын хээрийн судалгааны байгууллага (BFRO) л 1995 оноос хойш Аме рикийн 10 муж улсад алмастай дай ралдсан, мөрийг нь үзсэн, амьдралын хэв маягийг нь гэрчлэх юм олж харсан гэх тоо баримт гаргасан байдаг юм. Тухайлбал, Калифорни- 425, Орегон-227, Огайо-224, Флорида- 207, Иллинойс-176, Мичиган-141, Колорадо-110, Нью-Йорк-101, Пенсиль вани-98. Тэгэхдээ би нэг бус удаа очиж байсан Мичиган муж улсаар л жишээлж бодоход энэ бол бүрэн тоо баримт биш. Жишээлбэл, Чикагод оршин суудаг Боб Дейг л гэхэд 2011 оны эхэн хүртэл эндхийн нутагт алмас байсан гэх 300 орчим мэдээлэл цуглуулсан байдаг. Тэгээд BFRO-гоос хамааралгүйгээр эдгээр баримтаар эмхтгэл гаргасан.

Олон нийтийн санал асуулгын дүнгээр бол алмас гэж амьтан бодитой бий гэдэгт америкчуудын гуравны нэг нь итгэдэг юм байна лээ. Алмасыг агаараас урьд нь ер хайж, ажиглаж байгаагүй юм. Тийм бо лохоор “Шонхор” төсөл эхнийх нь. Амжилт олох магадлал ч их өндөр гэж үзэж буй. Би Боб Гимлинтэй Америкт уулзаж байсан. Үл итгэгчид тэдний киног 45 жил эсэргүүцэж ирлээ. Энэ киноны дүрс бодитой гэдэгт тэд итгэхийг хүсэхгүй байгаа юм. Уг дүрс бодитой гэдгийг нэг бус удаа хүлээн зөвшөөрсөн төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс олон бий. Кинонд ЗХУ-д ч нууцаар шинжилгээ хийсэн. 1971 оны арванхоёрдугаар сард “цас ны хүний тухай” тэр киног Канадын судлаач Рене Дахинден Москвад авчирсан юм. Машид нууцалж түүнийг шинжлэх ухааны хэдхэн байгууллагынханд үзүүлсэн. Хальсанд дүрсийг нь буулгасан тэр амьтан явж хөдөлж байгаа нь хүнээс огт өөр болохыг мэргэжилтнүүд тэр дор нь анзаарч байсан. Жин ихтэй болох нь ч харагдсан.

Одоо Биеийн тамирын академи гэх болсон, тухайн үедээ Биеийн тамирын төв дээд сургууль гэж байсан Биомеханикийн тэнхимийн эрхлэгч, профессор Дмитрий Донс кой дүгнэлтээ бичгээр өгсөн байдаг юм. Тэр амьтны явдал, хөдөлгөөн нь хүнийхтэй “огт тохирохгүй” бай гааг профессор тэмдэглэсэн. Түүний хөдөлгөөнд хиймэл, зохиомол гэхээр ямар ч шинж тэмдэг алга гэж тэр бээр үзсэн. Дараа нь Дмитрий Баянов бид хоёр бас шинжилгээ хийсэн. Түүний үр дүнгээр ном ч бичсэн. Түүндээ уг кино худал хуурмаг юм биш гэдгийг бид нотолсон. Хальсанд буулгаж авсан хүн дүрст амьтанд хүнээс ялгарах юм олон байгааг бид анзаарсан. Тэр амьтны үсэн бүрхүүлийг тусгайлан хийсэн хувцас гэж үзэх аргагүй. Учир нь хэчнээн үсэн бүрхүүлтэй ч гэсэн цаад амьтны гар, хөл, нурууны булчин нь илт мэдрэгдэж байсан. Толгой нь шууд мөрөн дээрээ байрласан, хүзүүгүй мэт байдал, уртавтар, поошиг хэлбэртэй цээжин бие, толгойн орой нь мөн өндөр байд гаараа алмас хүнээс ялгардаг шүү дээ.

Дээр өгүүлсэн Паттерсон 1972 онд нас баржээ. Гимлин харин өнөө хэр нь амьд. Одоо 85 настай. Тэрбээр 1967 онд дүрсийг нь хальсанд буулгаж авсан алмасын мөрнөөс гипсээр хуулбарлаж авсан хэвийг надад дурсгасан. Игорь Бурцев ийн ярьж байна. Гимлин-Паттерсоны алдарт кинотой одоо цорын ганц өрсөлдөгч нь 2009 оны арванхоёрдугаар сарын 29-нд Пенсильвани муж улсын Карбондейл гэдэг жижиг хотын ойролцоогоос авсан эм алмасын “царай” юм. Тэр царай хэдхэн секунд харагдсан, гэхдээ нэлээн тод. Нөгөө үл итгэгчид бас л эргэлздэг. Харин өөдрөг дэврүүн хүмүүс Америк нутгаас алмас явчихаагүйд баярладаг аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх