49 хувийнхан буюу "Монголын зэс" дахин яллаа


Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр хууль бусаар эзэмшилдээ шилжүүлсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан "Монголын зэс" корпораци Иргэний хэргийн хяналтын шатны шүүхэд ялалт байгууллаа.
Энэ нь төр эрх мэдлээ ашиглан хувийн өмчийг хууль бусаар булааж авсныг дахин нотолсон хэрэг боллоо. Өмнө нь энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүх 2 удаа хэлэлцэн "Монголын зэс"-ийн талд шийдвэр гаргаад байсан ч дээд шүүх Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэх асуудал биш гэж үзэн Иргэний хэргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Энэ удаад шүүх зөв шийдвэр гаргаж, өмчөө хамгаалсан "Монголын зэс" дахин яллаа.  
Тэгэхээр төр хувийн өмчид халдсан, хууль бусаар шилжүүлэн авсан буруутайд үйлдэлдээ хариуцлага хүлээж, ХХБ-ныхан "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувиа авах уу? Эсвэл төр давж заалдах уу?
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх