Г.ЗАНДАНШАТАР: FATF-ТАЙ ХАМТАРЧ ХАР ЖАГСААЛТААС ГАРНА

Улс төр Admin Галаа 2017 12 сар 08 502

Төсөв, санхүүгийн сахилга тогтоно: 2012-2016 онд Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй 3.1 их наядын зээл олгожээ. Хөгжлийн банкнаас улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2012-2016 онуудад аж ахуй нэгжүүдэд 3.1 их наядын зээл олгосон. Энэ 3,1 их наядаар барьсан зам, барилгуудын гүйцэтгэгч сонгон шалгаруулалт нь тодорхой бус, ил тод, нээлттэй бус, төсөвт өртөг нь хэт өндөр, ажлын гүйцэтгэл чанар муу гэсэн маш олон шүүмжлэлүүд гарсан. Энэ шүүмжлэлийг яам, яамны сайд нар нягтлан нарийвчлан шалгаад үнэхээр хууль зөрчсөн алдаа, эндэгдэлтэй зүйл байх юм бол засч залруулах үүргийг 2 сарын хугацаатай өгсөн. Хоёр сарын дараа Чингис бонд, Хөгжлийн банкны зээл, улсын төсөв үр дүнтэй зарцуулагдсан эсэх талаар яам яамны дүгнэлтийг сонсоно. Үүн дээр үргэлжлүүлэн бид хариуцлага сахилгын асуудлыг шийднэ.
 
 
Чингис бондын зарцуулалтыг шалгаж байна: Чингис бонд хэр үр дүнтэй зарцуулагдсныг 2 сарын хугацаанд шалгах үүргийг сайд бүрт өгчээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсвийн алдагдал 10 хүртэл хувийн, 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай явж ирж байна. Алдагдлыг зээлийн хүүгээр нөхнө. Зээл нь өндөр хүүтэй. Дотоодын банкуудаас 18 хувийн хүүтэй авсан зээл хүртэл бий. 18 хувийн хүүтэй зээлийг 2 хувийн хүүтэй зээлээр солихын тулд л ОУВС-ийн хөтөлбөрт орж байгаа. Энэ нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ утгаараа төсвийн алдаглыг бууруулж байгаа гол бодлого.
 
FATF-тай хамтарч МУ хар жагсаалтаас гарна: Оффшор бүсэд хамрагдах нутаг дэвсгэрийн тоог нэмжээ. Оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрүүдийг шинэчлэн баталлаа. Өмнө нь оффшор бүс нутгуудын жагсаалт батлагдсан байсан дээр УИХ-ын нэр бүхийн гишүүдээс ОУВС-ын оффшор жагсаалтад дурдагдсан зарим улсууд бусад улсуудад, татварын хөнгөлөлттэй бүс нутаг гэж зарлагддаг нутгуудад Швейцарь, Хонгконг, Сингапур зэрэг улсууд байхгүй байна гэж хүсэлт илгээсэн. Засгийн газар судалж үзээд оффшор бүс түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг 49 болгож баталлаа. Монгол улсыг Европын Холбооноос хар жагсаалтад оруулсантай уялдуулан татварын ил тод байдлыг хангах, татварын эргэн төлөлт, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, эрх зүйн орчноо шинэчлэн батлах төлөвлөгөөг баталлаа. Оффшор бүс гэхээс илүү мөнгө угаах гэмт хэрэг, хууль бус орлогоо гадаадад байршуулах энэ ажиллагаатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. FATF буюу санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажиллаж, Монгол улс хар жагсаалтаас гарах хууль эрх зүйн шинэчлэлийн ажлыг авч хэлэлцэхээр болсон.
Одоо байгаагаас 4 дахин бага хүүтэй зээл авна: ОУВС-н хөтөлбөрт хамрагдснаар одоо авч буй зээлээс дор хаяж 4 дахин бага хүүтэй зээл авна. 2 томоохон зээлийн асуудлыг хэлэлцэж УИХ-д өргөн барилаа. Монгол улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн хүрээнд хэрэгжих төсөв нийгэм болон эдийн засгийн бодлогын зээлийн хэлэлцээр ОУВС-ийн талаар зөрүүтэй ойлголттой байгаа дээр 2016 онд авсан зээлүүд нь 6,8 10 16 хүүтэй зээлийг авсан. Өнөөдөр төсөв яагаад алдагдалтай байна вэ гэхээр зээлийн хүүнд 1,2 хувийн хүүгийн зээл төлж байгаа асар их зам бариад түүнээс мөнгө орж ирэхгүй. Авсан зээлийн хүү өндөр байгаа нь төсөв алдагдалтай байх нэг шалтгаан болж байгаа. ОУВС бидэнд 8, 6 4 дахин хямд хүүтэй 1,2 хүртэл хүүтэй зээлийг бидэнд олгож байгаа учраас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хэн ч гэсэн өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй болгохын тулд явна.
 
Ард түмний хувьцаа бодитжино: Ард түмний хувьцааг яаж олон нийтэд биет мөнгөн хэлбэртэй болгох ажлын хэсэг байгуулагджээ. Иргэдийн эзэмшиж буй Эрдэнэс таван толгой ХК-ийн хувьцааг биетэй бодитой хөрөнгө болгох, хөрөнгийн зах зээлд гаргах, хөрөнгийн бирж дэх хоёр дахь арилжаанд оруулах, ЭТТ-н гэрээг ил нээлттэй болгох, нүүрс худалдах гэрээг олон нийтэд нээлттэй, ил тод хариуцлагаатай, дуудлага худалдааг шилэн болгож хөгжүүлэх, компанийн засаглалыг хариуцлагатай болгох асуудлыг судлах, шийдвэртэй үр дүн гаргах ажлын хэсгийг уул уурхайн сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг нь Эрдэнэс таван толгойг яаж эргэлтэнд оруулах вэ? Төрийн өмчийн энэ компанийн үр өгөөжийг хэрхэн сайжруулах вэ? Ард түмний хувьцааг яаж олон нийтэд биет мөнгөн хэлбэртэй болгож хөрөнгийн биржид арилжаалагддаг хувьцаа болгох вэ? гэсэн засгийн газрын чиг баримжааг гаргахаар ажиллах юм.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх