Өнөөдөр болох үйл явдлууд


09.00 цагт “Корпорейт” зочид буудалд иргэдэд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлдэг хуульчдын чуулга уулзалт болно.

08.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Тогтвортой хөгжилд уул уурхай” зөвлөгөөн болно.

09.00 цагт Бурханы шашины их сургуульд “Монголын бурханы шашин дахь Дээрхийн гэгээн Богд Жавзандамба нарын институц: Өнгөрсөн, одоо ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Ногоон гарц 2017” Үндэсний чуулган болно.

10.00 цагт Хангарди ордонд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно.

10.00 цагт Засгийн газрын XI байранд ХЭҮК-оос “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болно.

10.00 цагт МХЕГ-т Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүр гардуулах ёслол болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Стандарт хэмжилзүйн газрын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МУБИС-ийн төв номын санд “Ганжуур, Данжуур” их хөлгөн судар залах ёслол болно.

11.00 цагт “Шангри-Ла” төвийн кино танхимд авлигын эсрэг тэмцэгчид олгодог “TRANSPARENCY AWARD 2017” шагнал гардуулах ёслол болно.

14.00 цагт НИТХ-ын дарга болон Нийслэлийн удирдлагууд ЗЦА-ны үйл ажиллагаатай танилцана.

14.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээ" эрдэм шинжилгээний бага хурал болно.

14.00 цагт БСШУСЯ-ны лаборатори 33-р дунд сургуульд усан бассейн бүхий спорт цогцолборын нээлт болно.

Төрийн ордонд

08.30 цагт Иргэний танхимд "Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш" зөвлөгөөн болно.

09.00 цагт “Монголын уламжлалт анагаах ухаан” олон улсын анхдугаар их хурал болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт “Б” танхимд улс төрийн намууд "ШИЛЭН НАМ" авлигын эсрэг түншлэлд нэгдэх үйл ажиллагаа болно.

11.40 цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Төрийн дээд одон медаль гардуулах ёслол болно.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх