Тусгай хэрэгцээт боловсрол олгох анги нээжээ

Боловсрол Admin Галаа 2017 12 сар 12 654

"Бид хамтдаа" Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлж сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги, бүлгийг нээж ажиллуулна гэж заасан.

Уг заалтыг хэрэгжүүлж 1200 хүүхдийн суудалтай 5 дугаар сургууль, 23 дугаар цэцэрлэгт тусгай анги бүлгийг зориулалтын тоног төхөөрөмжөөр тохижуулан нээж өгчээ.

Тусгай хэрэгцээт боловсрол олгох мэргэжлийн багш нарыг урилгаар багшлуулж байгаа ба сургууль, цэцэрлэгт тус бүр 12 хүүхэд суралцаж байна. Биеийн тамир, ахуй засал, төрөл мэргэжлийн хичээлүүд ордог бөгөөд ЕБС дахь анги нь өглөө 9 цагаас 12 цаг хүртэл хичээллэдэг бол цэцэрлэг дэх анги нь энгийн ангиудтай адилхан хичээллэдэг байна.

Энэхүү тусгай хэрэгцээт боловсрол олгох анги бүлгийг нээснээр эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болсны зэрэгцээ хүүхдүүд мэргэжлийн багшаар хичээл заалгаж, хөгжих боломж бүрдэж байгааг эцэг эхчүүд онцолж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх