СУРАГЧДЫН АМРАЛТЫГ 7 ХОНОГООР НААШЛУУЛАХААР БОЛЖЭЭ

Боловсрол Admin Галаа 2017 12 сар 22 1171

Энэ тухай мэдээллийг дөнгөж сая Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудсандаа нийтлэв. Тус мэдээлэлд “Монгол Улсын Засгийн газрын томуу,томуу төст өвчний хүн амын өвчлөлийн байдалтай уялдуулан зохицуулалт хийх үүрэг чиглэлийн дагуу сурагчдын амралтыг 2018 оны 1-р сарын 8-нд эхлэх байсныг 1-р сарын 1 -нээс 2-р сарын 1-нийг дуустал нэг сар амраах шийдвэр гарч байна. Өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгт томуу,томуу төст өвчин 6,2 хувийг эзэлж байна. Олон улсын стандартаар амбулаторийн үзлэгт энэ өвчлөл 10 дээш хувьд хүрвэл дэгдэлт гэж үздэг. Сургуулийн ирц 75%, цэцэрлэгийн ирц 95 хувьтай байна. Томуугийн 6 вирус эргэлтэнд байгаа бөгөөд эдгээр нь хавсарсан тохиолдолд өвчин хүндрэх эрсдэлтэй байна. Иймд дэгдэлт эхлэхийг хүлээлгүй сурагчдын амралтыг 7 хоногоор наашлуулах шийдвэр гарлаа. Эцэг, эхчүүддээ анхааруулахад аль болох олон хүнтэй газраар хүүхдүүдээ авч явахгүй байх, өвчин хүндрээгүй бол өрхийн эмнэлгээс зөвлөгөө авч аль болох гэрийн нөхцөлд эмчилж хавсарсан вирусээс сэргийлэх нь зүйтэй болохыг эмч. мэргэжилтнүүд зөвлөж байна. Амин дэм бүхий хоол ундаар хүүхдээ асрах нь дархлааг нь дэмжиж вирусын халдварлахгүй байх ач холбогдолтой юм” гэсэн байв. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Өндөр настан 2017 12 сар 26

МУ-ын ЗГ-ын томуу томуу төст өвчин гэхээр Засгийн газар бүхэлдээ томуугаар өвчилсөн гэж ойлгох уу сэтгүүлчээ