Насанд хүрэгчид гадаад хэлийг хэрхэн амархан сурах вэ

Боловсрол Admin Галаа 2018 01 сар 02 5331

-Франц хэлийг ердөө 17 өдрийн хугацаанд сурсан нь-

 АНУ-ын “Спотнайт” (Spotnight)  компанийн  гүйцэтгэх захирал Дэвид Валеэ  ямар ч гадаад хэлийг богино хугацаанд сурах аргаа хуваалцжээ.  

Дэвид Валеэ  насанд хүрсэн хойноо хэд хэдэн гадаад хэлийг бие даан суралцжээ.

Тэрбээр “2005 оны зун би Францын Бөжүлай бүс нутийн нэгэн жижигхэн тосгонд франц найзын хамт нэгэн зуныг өнгөрүүлсэн юм. Тэр тосгонд нэг ч англиар ярьдаг хүн байгаагүй бөгөөд миний хувьд франц хэлийг сурах нь туйлын хүсэл минь  болоод  байв.

Би тэнд амьдрах хугацаандаа өдөр болгон яг ижил зүйл  хийхээр  өдрийн хувиараа гаргасан. Өглөө боссоныхоо дараа 1.5-2 цаг хэртэй дүрмийн болон дүрмийн бүс үйл үгнүүдийг бичин давтлага хийдэг байлаа. Миний хувьд аливаа зүйлийг бичиж тэмдэглэх нь тэдгээрийг нүдлэх шалгарсан арга гэж боддог учраас хоёр  долоо хоногт нэг тэмдэглэлийн дэвтэр  дуусгатал бичдэг байв. 

Ийнхүү бичин давтах явцдаа англиар ярьдаг хүмүүст франц хэл зааж буй хичээлийг давхар сонсдог байв. Тэр бичлэгнээс  яг л анги танхимд байгаа мэт, бусад хүмүүсийн алдаанаас давхар суралцах боломж  олддог байсан.

Бага үдэд франц дуунуудыг сонсонгоо 45-60 минутын хэртэй гүйж, хөнгөн биеийн тамирын  хийнэ. Хөгжим бол ямар ч хэлийг, ялангуяа аялгыг нь сонсонгоо  даган дадлагажиж болохуйц шалгарсан арга юм. 

Өдрийн хоолоо франц   найзуудтайгаа хамт иддэг байв. Тэд намайг гадаад хүн гэж бодон удаанаар ярьдаггүй байсан нь харин ч надад тус болсон.

Өдрийн  хоолны дараа бид бөмбөг  эсвэл дартс тоглоно. Мөн би франц хэл дээрх ном зохиол, тэр дундаа хүүхдийн ном уншдаг байв.

Хүүхдийн ном нь анхлан суралцагчдад ойлгоход илүү хялбар. Дээр нь  ямарваа нэг  зохиолыг гадаад хэл дээр унших нь тухайн үгний утгыг толь бичиг ашиглахгүйгээр ойлгох боломжийг олгодог.

Өдөрт дор хаяж нэг  цагийг өөрийнхөө тухай франц хэл дээр зохион бичлэг хийж өнгөрүүлж,  дараа нь найзаараа алдааг нь шалгуулдаг байв.  Би гадаад хүн учраас  “ Чи хаанаас ирсэн бэ?”, “ Чи юу хийдэг вэ?”, “ Францаар хэр сайн ярьж чадах вэ?” гэх мэт асуултуудыг байнга асуудаг учир хариултуудыг ч бэлтгэх хэрэгтэй.   

Гол үг, өгүүлбэрүүдээс гадна дүүргэгч үгс буюу англи хэлний  “ um, uh, like, okay, you know” зэрэг  шиг үгнүүдийг өдөр тутмын яриандаа хэрэглэж хэвшээрэй.

 17 хоногийн дараа би тосгоноос Парисыг зорьсон бөгөөд тэндхийн кафед нэгэн охинтой харилцан яриа өрнүүлсэн юм. Хэдэн минут ярилцсаныхаа дараа би түүнд Францад хэр удаан амьдарснаа хэлэхэд тэр ч бүр гайхаж орхисон шүү” хэмээн www.time.com-д өгүүлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

bi 2018 01 сар 07

medee bitgii hus