Төрийн албаны шалгалт өгөх хуваарийг гаргажээ

Боловсрол Admin Галаа 2018 01 сар 03 279

Tөрийн албаны зөвлөлөөс төрийн албаны  мэргэшлийн шалгалтын ерөнхий мэдлэгийн болон ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдээс шалгалт авах хуваарь гаргажээ.  2018 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд 09.00 цагаас 17.00 цагийн хооронд авахаар нарийвчлан хуваарилсан байна.

 Засгийн газрын 11 дүгээр байранд Мэдлэг хандлага зан үйл /ярилцлага/-ийн шалгалт авна. Шалгалтад оролцогсод ажлын хэсгийн болон цагийн хуваарийн дагуу оролцох, шалгалт эхлэхээс таван  минутын өмнө бэлэн байх, зарласан хугацаанаас хоцорсон иргэнийг оруулах боломжгүй, шалгалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг анхааруулжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх