УИХ-ын чуулганд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Улс төр Admin Галаа 2018 01 сар 05 724

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд 2017.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад; 
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар”.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх