У.Хүрэлсүх: Шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ

Улс төр Admin Галаа 2018 01 сар 05 1163

Ерөнхий сайд У.Хүрэлсүх татварын нэмэгдэл, шатахууны үнэтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

ТАТВАРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР ОУВС-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙНЭ

У.Хүрэлсүх: 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсээс авах татвар 15%, 20%, 25%-аар өссөн. Энэ асуудлыг Сангийн сайдтай, сангийн дэд сайтай ярилцаж байгаа. Нэгдүгээр сарын 25-нд Олон улсын валютын сангийнхан манай улсад ирнэ. Энэ үеэр татварын нэмэгдлийг эргэж харах тухай ярилцах байр суурьтай байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ 7 төрлийн татварыг нэмээгүй. 2017 онд УИХ энэ шийдвэрийг гаргасан шүү.

ШАТАХУУНЫ ҮНЭ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР НЭМЭГДЭНЭ

У.Хүрэлсүх: Нефтийн үнэ ханш өсөх хандлагатай байгаа. Засгийн газар 2017 оны 10-р сараас хойш нефтийн үнийг тодорхой хэмжээнд барьсан. Харамсалтай нь Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байна. Үүнийг дагаад нефтийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж эхэлсэн. Тийм учраас Засгийн газраас бүх үнийг хатуу барьж зах зээлийн хууль дүрмийн эсрэг ажиллаж хуучин социализмын үе шиг махны үнэ, нефтийн үнэ, зэсийн үнийг хатуу тогтоож явна гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлье. Зах зээлийн зарчмын дагуу явна. Нефть, шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлага байгаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ganaa 2018 01 сар 06

oiriin 5 jildee togtmol uneer avah geree hiisen geed hutsaad baisan olon ulsiin gereeg murdunu gj eneter yariad baisan yasan,orsuud novshirch bga yum uu zasagiin gazar hudlaa yarisan yum uu