Утааг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах хэрэгтэй

Улс төр Admin Галаа 2018 01 сар 05 1264

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт  тавьж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Татвар түрээс нэмээд түмний халааснаас суйлсан хэдэн цаасыг хувааж идээд байсны гай ирж байна. Энд далий далий юм ярьж суухаар Цагаан овоо, Улаанчулуутын хог түүдэг хүмүүсийг очиж үз. Өнөөдөр Улаанбаатар хотыг Азийн дагина гэдэг байсан. Гэтэл өнөөдөр Азийн хар нигер боллоо гэж дэлхийн шившиг болж байна. Та нар ойлголцоод ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Аль аль нь амлалтаа биелүүл. Та нар загвардаад яваад байгаа учир олон түмэн талцаж байна. Гэгээрэл оюуны түвшинд юу ч хийхгүй байна. Би хийдгээрээ хийнэ, яаж оюуны түвшинд мандаадгийг үзүүлнэ. Нийгэм сэтгэлзүйн хар утаанд автаж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Хүний оролцоо, хүний үүрэг, хүний хариуцлага гэдэг номер нэг асуудал. Агаарын бохирдуулж байгаа хүчин зүйл нь өөрөө хүний хүчин зүйл юм. Би өөрийн байр суурин дээр хатуу байгаа. Агаарыг бохирдуулж байгаа хүчин зүйл нь хүн бол хүнээсээ эхлэх хэрэгтэй. Агаарыг бохирдуулсны төлөө хүнд хариуцлага тооцдог, агаарын бохирдлыг бууруулсны төлөө хүнээ урамшуулдаг байх ёстой. Шинэ хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн зүйлийг оруулж ирэх хэрэгтэй. Энэ тогтоолыг жил бүр биелэлтийг харгалзах хэрэгтэй. Юу өөрчлөгдсөн бэ гэдгийг бид биш утааны байдал харуулна.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэллээ. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Агаарын бохирдлыг онц байдлын хэмжээнд хэлэлцэх хэрэгтэй гэсэн санал өгсөн. Харамсалтай нь гишүүдийн ирц хангалтгүй байна. Одоогоос нэг жилийн өмнө ҮАБЗ хуралдаад нийслэлийн Засаг даргад үүрэг өгсөн байна. Өгсөн үүргээс нэг нь ч хэрэгжээгүй байна. Хэрэгжүүлдэггүй юм бол ҮАБЗ-ийг хуралдуулаад явах вэ. Утаа бол бидний гай гамшиг болсон. Намайг 2004 онд УИХ-ын гишүүн болоход утааны асуудал яриад сууж байсан. Сэтгэл зүрх бидэнд алга. Монгол улсад соён гэгээрүүлэх асуудал ярья гэхээр урлаг, спортын хэдэн залуус байна. Өөр хүн алга. Өнөөдөр бид хот хөдөөгийн амьдрал гэсэн монголчууд бий болсон. Ийм байдлаар яривал энэ УИХ-ыг тараах хэрэгтэй. 

Хөдөөг хөгжүүлье гэж бид УИХ болгон дээр ярьдаг. Нийслэл болон төвлөрсөн суурин газар руу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах үүднээс ажлын байр бий болгох, зах зээлийн орчныг сайжруулах гээл яриад байдаг. Яагаад тодорхой зааж өгч болдоггүй юм. Өчигдөр би ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг гишүүнтэй ярьсан. Бид 100-гаад сая ам.долларын эздэд хариуцлага тооцдог байх ёстой. Өнөөдөр гэрийг дулаалах тухай яриад байна. 1.5-2 сая төгрөгөөр таван ханатай гэр дулаална гэнэ. Энэ мөнгө гэр хороололд амьдарч байгаа улсад байхгүй. Утааг ажилгүйдэл ядууралтай хамт тэглэхээс өөр арга байхгүй. Утааг ажилгүйдэл, ядууралтай дагуулж тонгоруулж шийдье. Богд уулаа тойрсон дагуул хотуудыг бий болгоё. Дагуул хотууд руу нүүдлээ зоригтой эхлэх хэрэгтэй. Зарим яамд, агентлагуудаа гаргая. Хөдөлгөөн хийгдээд эхлэнгүүт хөдөөгийн нүүдэл ихэснэ. Ахуйг нь өөрчилье. Энэ шийдлийг одоо хийхгүй бол дөрөвдүгээр сард газар гэснэ, ажилгүй иргэдээ ажилтай болгоё. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээ ажилд оруулъя. Хүмүүсээ насаар нь ангилаад ажилтай, мэргэжилтэй болгоё.

Монголбанк өөрөө алтаа олборлож, төгрөгийн ханшаа чангаруулъя. Дээр үед ажилгүй иргэд байгаагүй болохоор гэрээ сайн дулаалчихдаг байсан. Би ЗТ-ийн сайд байхдаа Яармаг хорооллыг яармагийн ажилчдаар өөрсдөөр нь бариулж, эхлүүлсэн. Энэ төслийг эхлүүлсэн цагаас нь эхлээд зогсоосон. Энэ Засгийн газарт маш их итгэл хүлээлгэж байгаа. Миний яриад байгаа зүйл бүгд цаасан дээр байгаа. Шийдэж болдоггүй зүйл байхгүй. Гэр хорооллын утаа 80 хувь гээд байхад машины утаа яриад байх юм. Утааг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах хэрэгтэй. Утаа онц байдал зарлах болсон гэдгийг УИХ-д санал тавьсаны дагуу хэлэлцэж байгаа асуудал гэж бодож байна хэмээлээ. 

Ингээд  ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг байнгын хороог хуралдуулж, тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн болон  гишүүдийн гаргасан зарим  саналыг нэмж  тусган өөрчлөлт оруулах санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжив.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 01 сар 07

олз,мн сайт утааны эсрэг хамтдаа гэсэн арга хэмжээг 17 дугаар сургууль дээр хийлээ, Гэвч сайн нэр сонсоогуйгээр барахгуй тв9 ард тумний халаасруу онгийсон хэсэг булэг хумуус гэж зарлав, Бид дулааны тохооромж борлуулдаг 30 гаруй компаныг судлан цуглуулж тэдгээрийг Хаан банкны лизингийн уйлчилгээнд ха