ДАРАЛТ ИХЭДДЭГ БОЛ ЭНЭ АРГЫГ ХЭРЭГЛЭЭРЭЙ

Эрүүл мэнд Admin Галаа 2018 01 сар 05 1457

Хэрвээ таны цусны даралт ихэддэг бол энэхүү мэдээллийг заавал уншаарай. Судалгаагаар өндөгний цагаан нь цусны өндөр даралтыг ямар ч эмнээс илүү буулгадаг гэнэ. Үүнийг тогтмол хэрэглэснээр даралт илүү тогтворждог байна.

2e97e5306a4781ae910e782061c-1024x768 Даралт ихэддэг бол энэ аргыг хэрэглээрэй

Өндөгний цагаан уураг нь пептид хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь даралтыг тогтвортой байлгадаг гэж Клемсоны их сургуулийн судлаачид үзжээ. Энэхүү мэдээллийг Шинэ Орлеанд болсон Америкийн химичдийн нийгэмлэгийн Үндэсний хурал, үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан байна.

RVPSL буюу пептид нь цусны даралт нэмэгдэхэд нөлөөлдөг ферментийг бие махбодод үүсэх явцыг зогсоодог. Эрдэмтэд туршилт явуулж үзээд пептидийг каптоприлын доод тун шиг үйлчилгээтэй юм гэсэн дүгнэлт хүртэл гаргажээ.

Түүнчлэн өндөгний цагаан нь цусан дахь сахарын түвшинг хэвийн хэмжээнд барьдаг тул чихрийн шижинтэй хүмүүст хэрэгтэй. Өндөгний цагааныг тогтмол хэрэглэснээр муу холестериний түвшин багасдаг.

Өндөгний цагаанд тархины үйл ажиллагааг тэтгэж, бие махбодын эсүүдийн төлжүүлдэг чухал амин хүчлүүд, D аминдэм гээд хэрэгтэй бүхий л зүйлсийг агуулдаг. D аминдэмийн агууламжаар өндөгний цагааныг зөвхөн загасны тос л гүйцдэг байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх