“ХҮҮХДИЙН ДУУНЫ ДОЛГОР” 91 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ


“Маамуу нааш ир” дууг сонсч, энэ дуугаар хүмүүжээгүй хүн өнөөдөр монголд үгүй биз ээ. Анх 1956 онд энэ дууг амилуулсан “Хүүхдийн дууны Долгор” гэдгээрээ танигдсан Монгол Улсын гавъяат жүжигчин 91 насандаа таалал төгсчээ.

В.Долгор гавъяат найрал дууны сапроно хоолойн ахлагчаар 40 гаруй жил ажиллаж “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Шарай голын гурван хатан”, “Хөхөө Намжил”, “Чио чио сан”, “Жаргалын зам” зэрэг 10 гаруй гол, туслах дүрд тогложээ. Мөн “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Даланч худалч”, “Цогийн идэр нас” зэрэг 20 шахам хөгжимт драмын жүжиг, “Ламбугайн нулимс”, “Үнэн” зэрэг арав гаруй үндэсний дуурьт тоглосон юм.

Түүнчлэн Евгений Ониген, Кармен, Травиата, Тоска зэрэг хөгжимт драм, үндэсний сонгодог 50 гаруй жүжгийн найрал дууны партийг амжилттай сурч тоглосон. Мөн гоцлол, хоршил, харилцаа, зохиолын гээд олон төрлийн 400 гаруй дуу дуулсан байна. Хятад, Солонгос, Болгар, Чех, Өвөрмонгол, Орос, Буриад зэрэг хэлээр 20 гаруй дуу дуулж олны хүртээл болгожээ.

Ийнхүү үе үеийн хүүхэд багачуудын эчнээ танил болсон эрхэм хүн та бурхны орондоо тайван нойрс доо. Буурал уран бүтээлчийн ар гэрийнхэн, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх