Ш.Раднаасэд: Уурын зуух эвдэрснээс Говь-Алтай аймаг хөлдөхөд ойрхон байна

Улс төр Admin Галаа 2018 01 сар 05 1536

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд орон нутгийн өвөлжилтийн асуудалд Эрчим хүчний яам анхаарах шаардлагатайг Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр санууллаа. Тэрбээр “Зарим аймгууд хөлдөж байна. Говь-Алтай аймгийн нэг хэсэг хөлдлөө. Уурын зуух нь ажиллахгүй эвдэрсэн. Уурын зуухыг хувьчилж авсан нэртэй үүрэг хүлээдэггүй нэг нөхөр аймгаар нь хөлдөөж байна. Ховд аймагт бас ийм асуудал гарч хүнд болсон гэсэн. Эрчим хүчний яамныхан энэ асуудалд анхаарч ажиллахгүй бол орон нутагт утаа гаргадаг зуухнууд ажиллахгүй, халаалт доголдож хөлдөхөд ойрхон байна” гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

хохин 2018 01 сар 05

хохин үхсэнээ хийж дулаан цахилгааны хувь хүний гарт өгсөн эргүүнүүд тэгээд хөлдөж үхцгээ. эргүүгээсээ болж хөдөлдөж үхэж байгаа биз дээ