Сөрөг муу энергиэс хамгаалах аргууд


Хамгийн үр дүнтэй арга бол гэртээ лам хуврага залж ном уншуулж, сан тавиулах. Гэхдээ заавал лам гэлгүй та өөрөө ч гэсэн сөрөг энергийг зайлуулж чадна.

Юуны өмнө орон гэрт тань гадны эд зүйлс байгаа эсэхийг сайтар шалга. Зөвхөн гэр дотроо ч биш хаалганы чинь гадна зүү хатгах, юм наах гэх мэтээр хараал хийсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Бүгдийг олж илрүүлснийхээ дараа бөөгнүүлж байгаад гэрээсээ аль болох хол аваачиж шатаагаад, үнсийг нь гай түтгэр зайлуулах тарни уншингаа газарт булах хэрэгтэй. Ингэсний дараагаар гэрээ арцаар сайтар ариулаарай. Түүнчлэн танд муу юм санадаг хүмүүсийг гэртээ оруулахаа боль.

Хар муу санаатай хүн яах ч аргагүй ороод гарсан тохиолдолд сонгино арилгаад тэр хүний хамгийн удаан суусан юмуу байсан газарт нь тавиад хонуулна. Шөнийн туршид сонгино сөрөг энергийг өөртөө шингээж авдаг. Өглөө сонгиныг гартаа хүргэлгүйгээр гялгар уутанд хийж сайтар ороогоод гэрээсээ аль болох хурдан зайлуулах хэрэгтэй.

Сөрөг муу энергиэс хамгаалах аргууд
Сардаа ядаж нэг удаа лаа асаагаад өрөө тасалгаануудаа тойруулах, арц хүж уугиулж ариул. Гэрийнхээ хаалганы дотор талд зүү хатгаж орхих нь гэрт чинь нэвтрэхийг оролдсон аливаа сөрөг энергийг үргээх болно.

Гэртээ эмтэрсэн, цуурсан, хэмхэрсэн аяга шаазан, эд зүйлс, хуучирсан хэрэггүй хувцас хунар бүү хадгал. Энэ бүгд сөрөг энергийг өөртөө татаж, эерэг энергийн урсгалыг удаашруулж байдаг. Энд орон гэрээ цэвэрлэх ч бас хамаарна. Та гэр орноо хэдийчинээ цэвэрхэн байлгана, сөрөг муу энерги нэвтрэн орох, хуримтлагдах эрсдэлийг төдийчинээ багасгана. Хагархай юмуу цав гарч цайр нь хөдөлсөн толь муу энерги цуглуулдаг тул тийм толийг хамгийн түрүүнд гаргаж хаях хэрэгтэй.

Хамгийн гол нь харьцахад түвэгтэй, уулзаж ярилцсаны дараа толгой чинь өвдөж, амьсгал чинь давчиддаг, муухай зүүд зүүдлэгддэг хүмүүсээс зайлсхийж, аль болох гэртээ оруулахгүй байх хэрэгтэй.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх