Өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг


Гэр бүлийн маргаан болон гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийн ажлаа хийж хэрэгжүүлэхэд тустай “Шидэт толь” гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төв нээгдлээ. Уг төв нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт үйл ажиллагаа явуулж буй. Тус газрыг “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар хамтран 20 орчим сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ.

Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг. Гэрлэлтээ бүртгүүлж  буй нас 20-29 насныхан ихэнх хувийг эзэлж байна. Гэр бүл цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж буй.

Гэр бүл салалтын сөрөг нөлөөлөл нь нэн түрүүнд хүүхдэд тусдаг нь харамсалтай. Тухайлбал хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан сөрөг үйл явц ажиглагддаг. Энэ нь бага, дунд, ахлах ангийн хүүхдэд хүндээр тусдаг. Гэр бүл салалтын шалтгааныг хүүхэд өөртэйгөө холбон ойлгож гутралд орох гэх мэт асуудлууд гардаг аж.

Гэрлэх насыг өмнө нь 20-25 гэж тогтоож байсан бол одоогоор 25-28 насыг илүү тохиромжтой хэмээн үзэх болжээ. Мэдээж гэрлэлтийн нас бусад хөгжингүй орнууд болох баруунд 30-аас дээш мөн 35-40 насанд гэрлэхэд тохиромжтой. Тухайн гэрлэгч хосууд өөрсдийн гэсэн ажил мэргэжилтэй, түүнчлэн тодорхой байр суурь эзэлж байж гэр бүл төлөвлөлт хийдэг аж. Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл “Гэр бүлийг бат бэх байлгахын тулд хууль эрхзүйн орчин ялангуяа эдийн болон эдийн бус хариуцлага, гэр бүлийн гишүүн бүрт мөрдөх акт байх нь зайлшгүй болоод байна. Гэр бүл салалтыг бууруулахад чиглэгдсэн бодлого үгүйлэгдэж байна гэж ярьдаг гэвч салалтыг багасгах бодлого боловсруулна гэдэг нь нэг талдаа өрөөсгөл ямар нэг хуулийн хатуу чанд зохицуулалтаар хүчирхийлэл, хүн ёсны бус зүйлийг зохицуулж болдог бол салалт гэдгийг зохицуулна, багасгана гэдэг асуудал” гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх