Пирамид тоглоомын ач тус

Боловсрол Admin Галаа 2018 01 сар 07 508

1-3 ойтой хүүхдийн хувьд тоглоом бол өөрийгөө болон эргэн тойрноо судлан нээж эхэлдэг үе юм. Урьдын танил юмтайгаа ч шинээр харьцаж болох шинэ аргуудыг нээнэ. Ингэснээр, өөртөө итгэлтэй болох, өөрийгөө бие даасан, юунаас ч хараат бус хүн гэдгээ мэдэрч эхэлдэг.

  • Пирамид - уламжлалт, сонгодог тоглоом. Хүүхдийн сэтгэхүйг ихээхэн хөгжүүлж өгөхөөс гадна хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэх, юмыг өнгө, хэлбэр дүрс болон хэмжээгээр нь ялгаж сургадаг. Дүрслэн бодох чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Пирамид нь хуучны зөвхөн цагирагнуудыг бодвол хавьгүй хэцүү тоглоом. Деталиуд нь өөр өөр хэлбэртэй болсноор тоглох боломж нэлээд нэмэгдэнэ. Хүүхдийн хийх хөдөлгөөн ч маш олон янз болон нэмэгдэнэ.
  • Шоонууд - Хүүхэд шоотой анх танилцахдаа түүнийг шидэх, өнхрүүлэх гэж үзэх, гартаа барьж эргүүлж тойруулан сайтар харах зэрэг "судалгаа шинжилгээний ажлаас" эхэлдэг. Дараа нь шоонуудыг дээр дээрээс нь тавьж өрж болохыг сэтгэнэ, цаашдаа барилга байшин барьж тоглох гол тоглоом нь болдог.
  • Машин /хөвгүүд/ - хүүхдийн хөдөлгөөний эвслийг хөгжүүлэхээс гадна дүрслэн бодох чадварыг нь өдөөн идэвхжүүлдэг. Цаашид ч зохиомжит тоглоомуудынх нь гол хэрэгсэл болдог. /тоглоомныхоо баатруудыг зөөх, өөрөө жолоочийн дүрд тоглох г.м./
  • Хүүхэлдэй /охидууд/ - хүнийг төлөөлдөг тоглоом учраас охидын зохиомжит тоглоомонд байнга оролцдог. Хүүхэлдэйгээ хайрлах, ярилцах гээд охидуудад тоглох хязгаар хүүхэлдэйний хувьд байхгүй гэж болно.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх