Сталинаас өөрийгөө хөөхийг хүссэн зохиолч М.А.Булгаков


Сталинаас өөрийгөө хөөхийг хүссэн зохиолч М.А.Булгаков 

/1891-1940/ сталинч засаглалын үед бүтээн туурвиж, засгийн гар хөл болсон үзэг нэгтнүүддээ муу хэлүүлэн, амьд сэрүүндээ гол гол бүтээлүүдээ нийтлүүлж чадаагүй ч эдүгээ сонгодог зохиолчийн алдрыг нэгэнт олсон суут хүн юм. Алдарт зохиолч маань уг нь эмчийн мэргэжил эзэмшсэн хүн байжээ. 1916 онд Булгаковын сурч байсан анагаах ухааны сургуулийн бvх оюутнууд дундаас тэрээр нутгийн захиргааны эмнэлэгт хувиарлагдсан байна. Михаил Афанасьевич болон түүний гэргий нар Смоленскт томилогдон ирсэн байв. Анхных нь шөнө төрөх гэж байгаа эмэгтэйг тэдэн дээр авчирсан бөгөөд эмэгтэйн дvрэлзэн ассан нөхөр ухаан санаагаа алдсан залуу эмчийн толгойд буу тулган: “Хэрвээ тэр үхвэл чи ч бас үхнэ!” гэж сүрдүүлэн хашгирчээ. Эхнэр нөхөр хоёр цугтаа эх барих болж эхнэр нь гинегологийн номноос хэрэгтэй хуудаснуудыг эргүүлж харин Булгаков яг таг номны дагуу хийхийг хичээж байлаа. Бурханы авралаар бүгд зүгээр өнгөрсөн гэдэг.

1920 оноос зохиол бичиж эхэлсэн түүний бүтээлийг 27 онд шүүмжлэгчид хэт ЗХУ-ын эсрэг байна гэж шүүмжилж байлаа. 1929 онд түүний ажил бүрмөсөн сүйрч түүний бүтээлүүдийг хэвлэх, тоглохыг хориглосон байлаа.

1931 онд Булгаков 3 дахь удаагаа Елена Шиловская гэдэг бүсгүйтэй гэрлэлээ. Түүний 3 дахь эхнэр Елена Шиловская нь түүний алдарт роман болох Мастер Маргарита хоёрын Маргаритагийн дүрийг гаргахад нөлөөлсөн гэдэг. Амьдарлынхаа сүүлийн 10 жилд Булгаков Мастер Маргарита Хоёр роман дээрээ ажилласаар байсан юм. Булгаков ЗХУ-ын дэглэмийг хэзээ ч дэмждэггүй байсан. Булгаков нь илт зөвлөлтийн эсрэг зохиолч байсан атал, Зөвлөлт засгийн үед ажиллаж байсан. Тэр яг л гадагш гарч явах гэж байгаа юм шиг Засгийн газар руу олон янзын захидал илгээдэг байжээ, бүүр Сталин рүү хүртэл илгээж байсан аж. Гэхдээ тэр Орос оронгүй байж чадахгуй байсан, Орос ч түүнгүйгээр байхыг хүсээгүй юм.

Тэрбээр цөхрөнгөө барахдаа 1929 оны 7 сард И.Сталинд хандаж "...Би ЗСБНХУ-д утга зкохиолын ажил эрхлэх болсоор эдүгээ 10 жил болох гэж байна..."Турбиныхны өдөр хоног" ,"Нөжирсөн арал" хоёрыг тазнаа тоглохыг хориглосныг би сая мэдлээ. "Зойкагийн сууц"-ыг 200 удаа тоглосны дараа ноднин засгийн шийдвэрээр тайзнаас хассан. Ингэснээр энэ жилийн үзвэрин улирал эхлэхэд мини бүх жүжиг хориотой болж таарлаа...ЗСБНХУ-ын нутаг, дэвсгэрт миний зохиолыг хэвлэх, миний жүжгийг тоглох хориотойг нэгнт мэдэж байгаа учир эдүгээ сэтгэл мсэдрэл булингартаж, тамир тэнхэл доройтон энд хоног төөрүүлэх боломжгүй болсон учир намайг гэргийн хамт ЗСБНХУ-аас хөөх асуудлыг дэмжин, ЗСБНХУ-ын Засгийн газарт хэлж өгөхийг Танд хандан хүсэмжилж байна..." хэмээн захидал бичихэд хүрч байжээ.

1930 он: Түүний хувьд маш сонирхолтой жил байлаа. М.Булгаков "Мастер Маргарита 2" романыхаа 15 бүлэг бичсэн байснаа өөрөө шатаасан байна. Гэтэл түүний амьдралд бас нэг өөр үл явдал тохиосон нь Сталин түүн рүү биечлэн утасдсан явдал юм. Сталин түүнд сайндаа утасдаагүй, В.Маяковский амиа хорлосноос болж сэхээтний дунд ярвигтай байдал үүссэний улмаас утасдсан гэж судлаачид үздэг ч энэхүү яриа Булгаковт багагүй урам хайрласан нь мэдээж.

Тухайлбал, энэ ярианаас хойш түүний зарим жүжгийг сэргээн тоглох болжээ. М.Булгаков дараачийн жилүүдээс романаа сэргээн бичиж эхэлсэн бөгөөд 1937 онд эх бичмэлдээ "Мастер Маргарита хоёр" /1928-1937/ гэсэн нэр эцэслэн оноож тавьжээ.Тэгээд 1940 онд насан эцэслэтлээ уг романаа хянан зассаар байжээ. Тэрээр романаа лав л өөрийнх нь амьдад хэвлэгдэхгүй гэдгийг сайтар ухамсарлаж байсан бөгөөд 1938 онд гэргийдээ бичсэн захидалдаа "Сүүлчийн, насан жаргахын роман" хэмээн нэрлэсэн байдаг. Тэр 4 дэх хувилбар дээрээ ажиллаж байгаад 1940 онд нас барсан юм. Энэ хувилбарыг эхнэр нь 1941 он гэхэд гүйцээн бичиж дуусгасан байна. “Мастер Маргарита хоёр” зохиолын гар бичмэлийг түүний эхнэр Елена Шиловскаяа хэвлэлтэд өгөлгүй нуусаар Хрущевийн засгийн газар гарч ирсэн үед боломж олдон хэвлүүлсэн юм. Үнэхээр ч энэ роман нь зохиолчийг нас барснаас 26 жилийн дараа буюу 1966 онд Москва сэтгүүлд хэвлэгдэж нар үзжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх