Дэд сайд Д.Загджав "Рио Тинто"-той "яс үзэхээр" шийджээ


Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав "Рио Тинто"той холбоотой асуудлаар төрийн ордонд 11:00 цагаас мэдээлэл хийх гэнэ. Тэрбээр хэд хоногийн өмнө Засгийн газрун хуралдаан дээр Оюутолгойн уурхайг түр хаах тухай санал гаргасан юм.

Энэ тухай асуусан сэтгүүлчийн асуултад хариулахдаа,“Оюутолгой”-оос олж байгаа ашиг ард түмэнд харагдахгүй, улс орны эдийн засагт өгч буй нөлөөлөл нь мэдрэгдэхгүй байна. Өнгөрсөн богинхон хугацаанд гурван сая тонн зэсийн баяжмал гаргасан байна. Цэвэр зэс гэхэд 600 мянган тонн гаргасан байгаа юм.

Энэ нь 1,2 тэрбум ам.доллар олсон гэсэн үг. Энэ бүхнээс Монголд наалдаж байгаа зүйл нэг ч алга. Саяхан “Рио Тинто” компани “Оюутолгой”-д түшиглэж, манай улсын нэрийг ашиглаж 5.4 тэрбум ам.доллар босгосон.

Үүнээс нэг тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд оруулаад, үлдсэн 4.4 тэрбум ам.долларыг Монголоос бусад хувьцаа эзэмшигчиддээ бүгдэд нь тарааж өгсөн байгаа юм.

Монгол Улсын 34 хувийн хувьцаа эзэмшигчдийн зээл, хүү нийлээд хоёр тэрбум орчим ам.доллар болно. Яагаад тэд энэ хоёр тэрбум ам.долларыг өгч болоогүй юм бэ. Энэ бол “Оюутолгой”-г цаашид ажиллуулж болохгүй гэх хамгийн том шалтгаан байсан. Гэтэл энэ талаар монголчууд юу ч мэдээгүй.

Энэ бол үнэхээр харамсмаар зүйл. Тиймээс Засгийн газрын хуралдааны үеэр “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг үгийг хэлсэн.

Тэснэ, тэснэ гэхэд тэвчээрт хязгаар байгаа. Миний болон ард түмний тэсвэр алдарч байгаа шүү" гэсэн.

Мөн "Бид цөмийн зэвсэг бүхий, НҮБ-ын байнгын гишүүн, хоёр том гүрний дунд байж гуравдагч этгээдэд баялгаа алдсан гэж бодохоор харамсмаар. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоож, түүний дараа ашигтай ажиллах боломжийг бий болгох ёстой. Дэлхийн хамгийн том зэсийн орд Индонез улсад бий. Энэ ордын хувьцааны 50 гаруй хувийг АНУ, 20 гаруй хувийг Рио Тинто компани эзэмшдэг.

ъГэтэл Индонез улсын зүгээс 20 гаруй хувийг эзэмшигч Рио Тинто компаниас татгалзаж эхэлсэн. Бид энэ туршлагыг судлах ёстой. Олон орны хувьд газар зүйн байршил, геополитик, хөгжил дэвшил хүч чадлаасаа хамаарч, олон үндэстэн дамнасан томоохон компаниудыг давраах тал байдаг.

Харин Монгол Улсын хувьд хаана байгаа, хэн билээ, хэний үр сад билээ гэдгээ бодож хэний ч өмнө толгой гудайхгүйгээр хөрш орнуудтайгаа харилцаа, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага байна" хэмээн ярьж байсан.

Тэгэхээр өнөөдөр бас л сонирхолтой мэдээлэл хийх нь тодорхой юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 01 сар 09

Зөв зоригтой бай.амжилт хүсье.

Монгол 2018 01 сар 08

Овоош дээ Гайхалтай Та шүү. Дэмжинээ.

зочин 2018 01 сар 08

Энэ О-Толгойн үйлдвэрээс хувь хүртдэг Монголчуудыг яагаад ил болгодоггүй юм бэ? бараг 20 гаруй хувь гэж дуулддаг ?Тэд жил болгон тэр бум гаруй ногоо хусдаг юм бишүү?

Хавсаа 2018 01 сар 08

Овоо ш дээ. Дэмжиж байна

Зочин 2018 01 сар 08

зөв загд жав сайдад баяр хүргэе ернь тэр канадуудад идүүлж байхаар Орос Хятад 2 66 % иа эзэмшүүлэн нь хамаагүй дээр .

зочин 2018 01 сар 08

ЗӨВ БАЙНА.