Чөмөгний ясны шөлөөр ядаргаа тайлах жор

Эрүүл мэнд Admin Галаа 2018 01 сар 08 443

Манай монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий ядаргаа, алжаал тайлах, дархлаа сэргээх зорилгоор малын ясны шөлийг олон янзаар боловсруулан хэрэглэж заншсан байдаг. Тэгвэл энэхүү арга ухаан нь өдийг хүртэл боловсронгуй хөгжиж өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр байна. Энэ удаад хонины чөмөгний ясны шөлийг гаргаж аваад хөлдөөсөн байдлаар өдөр тутмын амьдралдаа хэрхэн олон ач тустай зүйлд хэрэглэх аргыг хүргэж байна. 
 
Ясны шөл тэр дундаа хонины чөмөгний ясны ач тусыг хэлээд баршгүй бөгөөд монгол хүний бие организмд таарсан кальци, эрдэс бодис, шимээр дүүрэн байдаг байна. Хүнд хагалгаанд орсон, ядарч сульдсан хүнд тамир тэнхээ оруулах зорилгоор хоол хүнсэнд хэрэглэнэ. Мөн өдөр тумын хоол, цай чанахдаа, гурил зуурахдаа, хүүхдийн бантанд, гэртээ халуун тогоо хиихдээ, мөн нярай хүүхдийг усанд оруулахдаа хэрэглэж болно. Нярай хүүхдийн бантан, нухаш болон усанд оруулахдаа хэрэглэвээс ханиад томуу, хатгаа тусахгүй, дархлаа нэн сайжирч элдэв өвчнөөс ангид байна.
Хонины чөмгийг шулаад ташиж битүү чанагчинд хийж буцалаад эхлэнгүүт галыг багасгаж хамгийн бага дээр нь тавиад 5-10цаг буцалгана. (жижиг газ 1 ш нь 5-орчим цаг асна). Ингээд чөмөгний ясны шим шүүс, эрдэс бодис шөлөнд шингэх ба ясыг ялган авч хаяна. Шөлийг сайтар хөргөнө.
Буцалгах явцад дээр нь ялгарсан тосыг шүүж ялгаж аваад цаасан аяганд хийж хөлдөөж бага багаар хэрэглээрэй.
Хөлдөөсний дараа торонд хийж хөлдөөгчинд хадгалж удаан хугацаагаар хэрэглэж болно.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх