Иргэдийн анхааралд: Татварын буцаан олголтыг авахдаа бүрдүүлэх материал


Xувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ.

 

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө.

Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыгebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөж байна.

Тайлангийн маягт, өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.  /Холбоос:  http://www.mta.mn/c/view/11643/

 
Орон сууц худалдан авсан иргэний бүрдүүлэх материал

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д 
“Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөрөө амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасны дагуу орон сууц худалдан авах, орон сууцны барилга барихад зарцуулсан орлогыг чөлөөлөхөд бүрдүүлэх баримтын жагсаалт

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх