”Эрдэнэт” үйлдвэр молибдений өтгөрүүлэгчээ шинэчилнэ


Эрдэнэт үйлдвэр баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт молибдений шинэ өтгөрүүлэгч суурилуулахаар болжээ. Тус үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн  6 м3 багтаамжтай өтгөрүүлэгч хоёр машин ашиглаж иржээ. Тус машинуудынхаа нэгийг нь шинэчилж буй нь энэ аж. 

Герман улсад үйлдвэрлэсэн, 7 м3 булинг хүлээн авч өтгөрүүлэх хүчин чадалтай, орчин үеийн өндөр бүтээмжтэй техникийг ачсан бөгөөд энэ сард ирэх аж. Одоогоор хуучин өтгөрүүлэгчийг буулгах, талбай цэвэрлэж, чөлөөлөх ажил хийгдэж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх