Үсэээ олон будвал хорт хавдар тусах эрсдэлтэй

Эрүүл мэнд Admin Галаа 2018 01 сар 09 533

Жилд 6 ба түүнээс олон удаа үсээ будах нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн Лондон хотын “Princess Grace Hospital” эмнэлгийн эмч, профессор Кефан Мокбел мэдэгдлээ. Мокбел эмч хөхний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйчүүдийн өвчний түүхийг судалсны эцэст ийм дүгнэлтэд хүрчээ.

“Үсээ буддаг эмэгтэйчүүд хорт хавдар тусах нь 14%-иар их байдаг. Иймээс би эмэгтэйчүүдэд синтетик будгаар үсээ жилд 6-гаас цөөн будаж, тогтмол мэргэжлийн эмч нарт үзүүл гэж зөвлөдөг"хэмээн профессор Мокбел тайлбарлав. Гэхдээ нохойн хошуу жимс, гишүүнэ зэрэг ургамлын гаралтай натурал будгаар үсээ будах нь эрүүл мэндэд арай бага сөрөг нөлөөтэй гэж эмч цохон тэмдэглэлээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх