Г.Баасан: Д.Жигжиднямаагийн хүү хар тамхи татдаг гэсэн мэдээлэл ирсэн


Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс"АТГ-н дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав" сэдэвт хэвлэлийн хурлыг өнөөдөр  зохион байгууллаа. АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан"Бид авлигыг таслан зогсоох зарчим баримтлан ажиллаж байгаа. Манай олон нийтийн зөвлөл өнгөрсөн хугацаанд 4 удаа хурал хийсэн. Өнгөрсөн хугацаанд бид хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа. УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлсэн.102 иргэн ОНЗ-ийн төлөөлөлтэй биечлэн уулзсан.

Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. Олон нийтийн зөвлөлд ирүүлсэн иргэдийн саналаас АТГ-т 43 гомдол оруулсан. Үүнээс гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам, Зорчигч тээврийн нэгтгэл, 107 дугаар цэцэрлэгт холбоотой гомдол эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Мөн э цэслэн шийдвэрлэсэн гурван хэрэг байгаа. Бүрэн шийдэгдээгүй 15 хэрэг байна. Өмнө нь АТГ-т асуудлаа тавиад хариу авчихсан байсан 5 гомдол байсан” гэдгийг тодотгож хэлсэн юм.

Дархан-Уул аймгийн  Засаг дарга С.Насанбаттай холбоотой 500 сая төгрөгийн асуудал холбоотой мэдээлэл иржээ

АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж байна. Гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд нь ховлодог. АТГ авлигагүй нийгмийн төлөө хамтдаа гээд үүдэн дээрээ биччихсэн. Гэвч үүнийгээ хэрэгжүүлэхгүй байна. АТГ-ын ажлыг олон хүний нүд хараагаар сайн хянахгүй байна. Мөн Авлигтай тэмцэх газар худлаа баримт гаргаж шүүхийг буруутай болгож байна. Ямаа гэхээр тэмээ гэдэг хариу өгч байна. Авлигатай тэмцэх газарт гомдол гаргахаар гомдол гаргасан хүнээс асуулга авахгүйгээр шийдэж байна. Олон нийтийг оролцуулдаггүй. Ямар ч баримт нотлогоо байгаад нэмэргүй байна. Улаанбаатар төмөр замын оффшор данстай засварын машин тос тосолгоо, 999 воган гэх мэт олон асуудал гаргаж тавьсан. Гэтэл энэ асуудал дээр АТГ газрын дарга Х.Энхжаргал төмөр замын асуудлыг чимээгүй орхио Баасан минь гэсэн асуудлыг тавьсан байсан.

Авлигатай тэмцэх газарт оруулах хэдэн асуудал байна. Харамсалтай 60 тэрбумын асуудал шиг замхраад алга болчих эрсдэлтэй. Д.Жигжиднямаагийн хүү хар тамхичин гэсэн мэдээлэл байна. Үүнийг АТГ өгөөгүй байна. Мөн Улаанбаатар замын Ганболдын албан туашаалын хууль бус үйлдлүүд, ДУА-ийн Засаг дарга С.Насанбаттай холбоотой 500 сая төгрөгийн асуудал, Гэмтэлийн эмнлэгийн асуудал гэх мэт олон асуудал байна. Бид үүнийг оруулаагүй байна. Эдгээр асуудлыг оруулах боломж байхгүй байна гэдгийг онцлон хэлсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх