Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэр дээрх бүх эд хөрөнгө улсын орлого болно

Дэлхий Admin Галаа 2018 01 сар 09 967

Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн авилгалын хэрэг болон Тагнуулын Ерөнхий Газарт олгогдсон тусгай зориулалттай мөнгийг хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байгаа билээ.

    Тэгвэл түүний хэргийг шалгаж байгаа Сөүл хотын Прокурорийн ерөнхий газраас экс ерөнхийлөгчийн эд хөрөнгийг албадан хураах шийдвэр гаргажээ.   

     Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе нь 2016 оны 12-р сард нийт 3 тэрбум 700 сая воны эд хөрөнгөтэй гэж Хөрөнгө оруулалтын мэдүүлэгт мэдүүлсэн ба үүнд 2,7 тэрбум воны үнэтэй хувийн байшин болон 1 тэрбум воны хадгаламж багтсан байна.

     Түүний ТЕГ-т олгогдсон их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан шинэ хэргийг өмнө нь өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан Ю Ёнг Ха хэмээх өмгөөлөгч дахин өмгөөлөхөөр болсон бөгөөд экс Ерөнхийлөгч Пак Гын Хе нь, түр хоригдохоосоо өмнө түүнд тус бүр нь 100 сая воноор үнэлэгдэх 30 ш чөк буюу 1 тэрбум воныг хадгалуулсан нь илэрчээ.

     Сөүл хотын Прокурорийн ерөнхий газар нь энэхүү бэлнээр хадгалагдаж байгаа 1 тэрбум воны чекийг албадан хураах эд зүйлд багтааж, харин  2,7 тэрбум воны үнэтэй хувийн байшинг дахин үнэлэсэний дараа хураахаар болсон байна.

     Ингэснээр экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн нэр дээрх бүх эд хөрөнгө улсын орлого болох болжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх