Хон Хэрээдийн Б.Энхбат "Гацуурт"-ын Л.Чинбатыг хуулийн байгууллагаар шалгуулна гэв


-БАРИМТ ДЭЛГЭЭД БАЙХАД ХУУЛИЙНХАН АЖИЛЛАХГҮЙ БАЙНА-

Өнөөдөр “Хөх Монгол” бүлгэмээс хэвлэлийн хурал хийлээ. Тэд Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хуулийн цоорхой ашиглан гадаадын иргэдэд үйлчилж, төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.

Мөн өнөөдөр албан ёсоор Сангийн сайд Ч.Хүрэлбааатар, АМГТГ дарга Х.Хэрлэн, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нартай холбоотой хэргийн баримт материалуудыг ЦЕГ болон ТЕГ албан ёсоор хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Хэвлэлийн хурлын эхэнд хүрэлцэн ирсэн сэтгүүлч нарт “Хөх Монгол” бүлгэм өөрсдийн 2006 онд баталж байсан тунхаг бичгийг тарааж өгсөн юм.

“Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Хон Хэрээдийн Б.Энхбат “Бид энэ тунхаг бичгээр өнөөдрийг хүртэл явсаар ирсэн. Мөн одоо ч, цаашдаа ч мөн адил явна. Би үйл хэргээ үргэлжлүүлнэ” гэж хэлсэн юм.

-П.ОЧИРБАТ УЛСАД 100 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСНЫ ДАРАА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН-

Мөн өнөөдөр хурал зарлах болсон гол шалтгааныхаа талаар Б.Энхбат хэлэхдээ “1998 онд хэвлэгдэн гарсан “Захиалгат аллага” гэх номын дөрөвдүгээр дэвтэр байна. Энэ номын 12-14 нүүрт эдийн засгийн гадаадтай харилцах, хангамжийн газрын яамны сайд Очиртой холбоотой 100 сая төгрөгийн хэргийг тэр үед шалгаж эхэлсэн. Тэр үед энэ сайд гэх хүн П.Очирбат байсан. Гэтэл энэ хүн удахгүй ерөнхийлөгч болсон. Энэ тухай баримт энэ номд байгаа. Дахиад нэг баримт хэлэхэд, 2007 оны нэгдүгээр сарын 19-ний “Өглөөний сонин”-ы дугаарт “Хөх Монгол” бүлгэм албан ёсоор Хөрөнгийн биржийн захирал Н.Золжаргалыг шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан. Энэ хоёрыг яагаад ярьж байна гэхээр энэ хүнд хариуцлага тооцоогүйгээс болж П.Очирбат гэх хүний тойрон хүрээлэгч нараар төрөө самруулж байна.

Н.Золжаргал гэх хүнийг дахин төрийн албанд ажиллахгүй болгож өгөөч гэхэд ямар ч арга хэмжээ аваагүйгээс болж монголчууд арван жилийн дараа толгойгоо шааж байна. Энэ Н.Золжаргал гэх хүн Монголбанкийг самарч, ард түмний хэдэн тэрбум төгрөгийг идчихээд сууж байна. Мөн одоогоос арван жилийн өмнө “Хөх монгол” бүлгэм анх Монголын газар нутгийг гадаад иргэдэд тарааж байгаа тухайн баримт дэлгэж байсан. Үүнийг мөн л цэгцлэхгүй байсаар байгаад өнөөдөр Монгол Улс алдагдахад хүрээд байна” гэв.

-Ч.ХҮРЭЛБААТАР, Х.ХЭРЛЭН, Л.ЧИНБАТ НАРТ ХОЛБОГДООТОЙ БАРИМТУУДЫГ АЛБАН ЁСООР ӨГЧ БАЙНА-

Мөн тэрээр “Өнөөдрийн тухайд дараагийн мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хуль зүйн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарт Монгол Улсын газрыг лиценз нэрээр авч хоорондоо наймаалцаж байгаа нэр бүхий хүмүүсийг шалгаж өгөөч ээ гэж хэлмээр байна. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, “Гацуурт” ХХК-ий захирал Л.Чинбат нартай холбоотой баримт материалуудыг өнөөдөр ЦЕГ болон ТЕГ албан ёсоор хүргүүлж байна.

Бидний арван жилийн өмнө тавьж байсан баримтуудыг тоолгүй өнгөрөөсөн шиг өнөөдөр энэ хүмүүсийг дахиад чимээгүй өнгөрөөвөл арван жилийн дараа Монгол Улс газар нутгаа харьд алдах болно. “Хөх Монгол” бүлгэм хэрэг хянахгүй байгаа тохиолдолд өөрсдийн журмын дагуу хууль зөрчиж байгаа хүмүүстэй хууль зөрчиж хандах болно. Эдгээр хүмүүс өөрсдөө хуулийн дээр суучихаад хуулиа дагахгүй, ард түмэнд хуулиа дагаж мөрдүүлээд өөрсдөө мөрддөггүй болчихсон байна.

Тийм учраас хууль үйлчилдэггүй хүмүүстэй адилхан хуулиас айдаггүй хүмүүс тэмцэхээс өөр арга алга. Дараагийн гол асуудал бол энэ бүлгүүдийн талд ажилладаг бүхэл бүтэн босоо тогтолцоо бий болчихлоо. Энэ бүхний цаанаа дандаа хуулийн байгууллагын сүлжээ байдаг гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ард 2018 01 сар 09

Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн zuv.mn-д Ч.Хүрэлбаатарт хандаж, "Энэ цайрчихсан худалчийг яая даа байз. Яачихсан ширэн нүүр ийм байдаг байнаа. Яа яа. Хотгор шанагын уурхайн лицензийг таны ах нар чинь 350.0 сая төгрөгөөр худалдаж аваад БНСУ-ын компанид 12.0 сая доллароор зарсан яах арг