Петровис группын автобензиний гэрээлэлт, импорт харьцангуй хэвийн байгаа


Петровис групп хэрэгцээт автобензиний ихэнхийг ОХУ-ын Роснефть компанийн Ангарск үйлдвэрээс, багахан хэмжээг БНХАУ-ын Петрочайна Хөххот үйлдвэрээс авдаг аж. Харин дизель түлшийг гол нийлүүлэгч РН Ангарск үйлдвэрээс гадна Гунвор болон Трафигура компаниудаар дамжуулан ОХУ-ын Газпромнефть компанийн Омск болон Нефтехимсервис компанийн Яйск үйлдвэрээс импортлодог юм байна.

Тус компаний хувьд автобензиний гэрээлэлт импорт харьцангуй хэвийн байгаа гэнэ. Харин өвлийн дизель түлшний гэрээлэлт импортын хувьд хэдийгээр гол нийлүүлэгч Роснефть Ангарск болон Яйск үйлдвэрүүд нь 10 дугаар сарын дундаас өвлийн дизель үйлдвэрлэж эхэлсэн боловч үйлдвэрлэлийн хэмжээ нь хязгаарлагдмал байгаа аж.

Тиймээс ОХУ-ын дотоодын хэрэгцээнд болон Казахстан, Киргизстан зэрэг улсуудад экспортолж байгаатай холбоотойгоор Монгол Улс руу хангалттай хэмжээгээр олдохгүй байна гэсэн тайлбарыг өгч 10, 11, 12, 1-р саруудад захиалсан бүрэн хэмжээгээр гэрээлэхгүй байгаа аж.

Түүнчлэн өвлийн дизель түлшний гэрээлсэн тонн хэмжээ нь тухайн сардаа бүрэн ачигдахгүй, ачилт удаж хойшилж байгаагаас 11 ба 12-р сарын турш зарим салбаруудад жижиглэн болон гэрээт бөөний борлуулалт нийлүүлэлт дээр тасалдал үүсч, агуулахуудад нөөц бүрдэж амжихгүй цөөн хоногийн үлдэгдэлтэй байдал одоо ч үргэлжилж байгаа аж.

Ийм нөхцөл байдал бусад импортлогч компаниудад ч адилхан байгаа болов уу хэмээн Петровис группын холбогдох албаныхан мэдээлж байна.

Мөн дотоодын зах зээл дээрх тус группын болон бусад ижил төстэй байгууллагуудын нефть бүтээгдэхүүний хангалтын талаар ямар байгаа талаар мэдээллийг хүргэе.

Орон нутагт

Тасалдал: Өмнөд бүсэд Дт 5 ШТС дунджаар 6 хоног, Дундад бүсэд 8 ШТС дунджаар 3 хоног тасалдсан байна.

Бусад компаниудын хувьд МТ Архангайн төвд автобензин ба Дт бүгд бүтэн тасарсан байна.  Бусдаар онцгой тасалдал байхгүй байна.

Хязгаарлалт: Багануур НХС-ын ШТС-үүд ДТ 100-150.000 төг-ийн хязгаарлалттай. 
Бусад компаниудын хувьд бүх бүсүүдээр жигд 50-200,000төг хязгаарлалт тавьсан байна.

Үнийн зөрүү: Баруунаас бусад бүх бүсэд манай ШТС-ууд хамгийн хямд үнээр борлуулж байна. Үнийн зөрүү 10-230төг буюу дунджаар 50 төгрөг.

Баруун бүсэд ТЭС болон бусад жижиг ШТС-үүд 10-50 төгрөг үнэтэй байгаа боловч МТ, М-Ойл манайхаас хямд байна.

УБ хотод:

Тасалдал: Петровис ШТС-уудын хувьд тасалдал байхгүй.

Харин өндөр борлуулалттай хэсэгт ТЭС-ийн 3 ШТС тасалдсан байна. М-Ойл-ын 1 ШТС тасалдсан.

Хязгаарлалт: Петровис ШТС-ууд 100.000 төг байна.

 Өндөр борлуулалттай хэсэгт ДТ дээр будад ШТС-ууд 30.0-80.0 мянган төгрөгийн хязгаарлалт хийсэн байна.

А-92 дээр МТ, ТЭС 30.0 мянган төгрөг, Сод Монгол 100.0 мянган төгрөг.

Үнийн зөрүүПетровис ШТС –ууд үнэ нэмээгүй.

А-95 - МТ Шунхлай бүх газраар 80 төгрөгөөр нэмсэн байна.

Дт – МТ, Шунхлай 50 төгрөг, Тэс 30 төгрөг нэмсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх