Дэлхий нийтээрээ саа хэрэглэхгүй байхыг эрдэмтэд уриалж байна

Дэлхий Erdenebulgan Bujinlkham 2018 01 сар 10 632

Саа бол маш бичил хэмжээтэй пластик учир нүүрний будаг, гоёл чимэглэлийн зориулалтаар хийсэн сааг угааж арилгахад ус сувгаар төвөггүй дамжин гарч, шүүлтүүрт ч торохгүй шууд далай, голын усыг бохирдуулдаг. Ингэж усанд орсон сааг загас, далайн амьтад идэж, саа идсэн далайн бүтээгдэхүүнийг хүмүүс идэж хордсоор байна.

glitter bad for fish зурган илэрцүүд

Зөвхөн гоёл чимэглэлийн саа гэлтгүй нүүрний будагт агуулагдах саа ч бидний экосистемд хөнөөл учруулдаг. Тиймээс эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг сааны оронд байгальд сөрөг нөлөөгүй ижил төрлийн материалаар орлуулахыг зөвлөжээ. 

glitter ban зурган илэрцүүд

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохонд тооцогддог компани аль хэдийн байгальд хоргүй орлуулагч бүтээгдэхүүнээр сааг орлож гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсноо зарлажээ. 

lush зурган илэрцүүд

Дэлхийн экосистемийг аврах ажилд хүн бүрийн оролцоо чухал юм. Хэрэглэгчид зөвхөн байгальд хоргүй бүтээгдэхүүн худалдан авч, үйлдвэрлэгчид дахин боловсруулах боломжтой саа орлуулагчийг ашигласнаар аюулаас сэргийлж болно хэмээн үзэж байгаа ажээ
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх