Лука Модрич нэг сая еврогийн торгуул төллөө


Реал Мадрид клубын хагас хамгаалагч Лука Модрич Испаний татварын байгууллагад нэг сая еврогийн торгууль төллөө.  Эл Мундо сонинд гарсан мэдээллээр тэрбээр татвараас зайлсхийсэн үндэслэлээр шоронд хүртэл орж болзошгүй болоод байсан юм. Харин үүний оронд тэрбээр торгууль төлөхийг илүүд үзсэн байна.

 

 

2013, 2014 онуудад татвараас зайлсхийсэн мөнгөн дүн нь 870,728 евро болоод байсан аж. Тэрбээр Люксембургт бүртгэлтэй компаниар дамжуулж уг мөнгөө Испаний татвараас бултуулсан аж.

 

Шүүх хурлаар уг мөнгөн торгууль болон хугацаа хэтэрсний зэрэг мөнгө нэмэгдээд 1 сая орчим евро болсныг шоронд орохгүйн тулд тэрбээр ийнхүү төлсөн байна. Модрич нь Реал Мадрид багийн татвараас зайлсхийсэн хэрэгтэй холбоотой хоёр дахь тоглогч болж байгаа юм. Нөгөө нэг нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо билээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх