“Fox” суваг “Twitter”, “Snap”-ээр тоглолтын тоймыг үзүүлнэ


АНУ-ын “21st Century Fox”-ийн спортын суваг ОХУ-д болох ДАШТ-ий тоглолтуудын тоймыг “Twitter”, “Snap”-тэй хамтран шууд дамжуулахаар болжээ.

Ингэхдээ Москвагийн Улаан талбайд том дэлгэц байрлуулж, “Twitter” дэх @FOXSports, @FOXSoccer хаягаар дамжуулна. Мөн “Snap”-ийн чатаар дамжуулалт гарах аж.

“21st Century Fox” албаны төлөөлөгч Алексис Жинас “Бидний энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүн төрөлхтөний эв найрамдлыг илэрхийлэх хөлбөмбөгийн тэмцээнийг улам сонирхолтой, үзүүштэй болгоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Түүний ярьснаар тэд 30 минутын хугацаатай, 27 тоглолтын тоймыг дамжуулна. Үүнд багуудын хэвлэлийн бага хурал, дасгалжуулагч, тоглогчдын ярилцлага зэрэг багтсан байгаа аж. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх