ШРИ-ЛАНКАД ЭМЭГТЭЙЧҮҮД АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН АВАХЫГ ХУУЛИАР ЗӨВШӨӨРЛӨӨ

Дэлхий Erdenebulgan Bujinlkham 2018 01 сар 11 622

ШРИ-ЛАНКАД ЭМЭГТЭЙЧҮҮД АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН АВАХЫГ ХУУЛИАР ЗӨВШӨӨРЛӨӨ

Шри-Ланк улс 60 жил мөрдөгдсөн хуулиа өөрчилж, 18 наснаас дээш эмэгтэйчүүдийг архи, согтууруулах ундаа худалдан авахыг зөвшөөрлөө. 1955 онд батлагдаж, одоог хүртэл мөрдсөөр байгаа уг хууль эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан заалт гэдгийг Засгийн газраас хүлээсэн юм.

Шийдвэрийг эмэгтэйчүүд талархан хүлээж авч, санаачлагч Сангийн сайд Мангала Самараверад олон нийтийн сүлжээгээр баярласнаа илэрхийлээд ч амжсан. Үүнийг дагаад энэ шийдвэр уламжлалыг эвдэж, эмэгтэйчүүдийн архидалтад уруу татна гэж үзэх нэгэн ч байгаа юм. Тус улсын ерөнхийлөгч 2016 оноос хойш архидалтын эсрэг кампанит ажил явуулсан ч хэрэглээ улам өссөөр байгаа нь маргашгүй үнэн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх