Европт ажилгүйдэл буурчээ

Дэлхий Erdenebulgan Bujinlkham 2018 01 сар 11 819

Евро бүсэд ажилгүйдлийн төвшин буурч, шинжээчдийн таамаглаж байсанчлан 8.7 хувьд хүрсэн байна. Энэхүү үзүүлэлт өмнөх сард 8.8 хувьтай байжээ. Европт ажилгүйдэл буурч байгаа нь хөдөлмөрийн зах зээл сайжирч, бизнесийн итгэл өсч байгаатай холбоотой. Испанид ажилгүйдлийн төвшин сүүлийн есөн жилийн доод төвшинд хүрсэн бол Германд энэ үзүүлэлт түүхэн доод хувьд байгаа юм. Харин Грект ажилгүйдлийн төвшин хамгийн өндөр буюу 20 хувьтай байна. Хэдийгээр Европт хөдөлмөрийн зах зээл эерэг дүр зурагтай байгаа ч инфляцын төвшин эдийн засгийн томоохон сорилт болсон хэвээр байна. Бүсийн хэмжээнд инфляцын төвшин өнгөрсөн сард 1.4 хувьтай байгаа нь Европын Төвбанкны хоёр хувийн зорилтот төвшнээс доогуур дүн болж байгаа юм

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх