НЭГ ЖИЛИЙН ДОТОР 25 КГ ТУРЖ, “SLIMMING WORLD” ГОО БҮСГҮЙН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖЭЭ


Британийн иргэн, 23 настай нэгэн залуу ээж нэг жилийн дотор 80-аас 55 кг болтлоо туржээ. Найз залуу нь нэг өдөр түүний сунасан дотоожийг санамсаргүй харснаас хойш Софи Жуд эрс өөрчлөлт хийхээр шийдсэн байна. Харин одоо Софи турж гоолиг болсон бүсгүйчүүдийн оролцдог “Slimming World” тэмцээний ялагч.

f70ad9b48df1b2c11aa3739c7f800dfb Нэг жилийн дотор 25 кг турж, “Slimming World” гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ Софи өмнө нь өөрийнхөө олон нийтийн сүлжээнд тавьсан зургийг харахаас ч ичдэг байсан гэнэ. Энэ нь ч түүнийг шийдэмгий алхам хийхэд нөлөөлжээ.

16a126490a6632569b5b9d4104aaaafe Нэг жилийн дотор 25 кг турж, “Slimming World” гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ

Софигийн хувьд багаасаа л махлаг, унаган махтай гэмээр хүүхэд байсан бөгөөд өсвөр наснаасаа илүүдэл жингээсээ байнга ичиж эхэлжээ. “14 настайдаа бид Лондоны театрын сургуульд суралцах эрх авсан юм. Дарамт шахалт, уйтгар гунигаасаа болоод би гэртээ өөрийгөө идэх юмаар бөмбөгддөг байлаа. Нэг удаа нэг багш маань тайзан дээр амжилт гаргая гэвэл жингээ хас гэж ч зөвлөж байлаа” хэмээн ярьжээ.

Софи илүүдэл жингээсээ болоод бүжигчин болох мөрөөдлөө хүртэл орхисон юм.

85c4781428c4db4408f4aa41cbe9c333 Нэг жилийн дотор 25 кг турж, “Slimming World” гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ

“Ингээд миний биеийн хэмжээ тайзан дээр тохирохгүй гэдэгт маш ихээр сэтгэлээр унаж, бүжигчин болох мөрөөдлөө орхисон доо” хэмээн ярьжээ. Софи янз бүрийн аргаар турах гэж оролдож байсан ч аль нь ч үр дүнгээ өгөөгүй байна.

0b6ee46a245f97372620f4846f484c9f Нэг жилийн дотор 25 кг турж, “Slimming World” гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ

Нэг удаа Софи хайртай залуутайгаа болзож байхдаа санамсаргүй өөр дээрээ дарс асгачихжээ. Үүнээс болж хувцсаа солихоос аргагүй болж гэнэ. Ингээд тэр бохир хувцсаа пааран дээр хатааж байтал найз залуу нь Брижит Жонсынх шиг сунасан дотоожийг нь харчихаж гэнэ.

f9731772b1ac4c883086644475c44fd1 Нэг жилийн дотор 25 кг турж, “Slimming World” гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ

“Харин одоо бид тэр үеийг ярьж инээлддэг. Миний хувьд өөрийнхөө дотоожийг харуулахад үнэхээр ичгэвтэр байсан” хэмээн ярьжээ.

Софи 2016 онд “Slimming World” тураах групптэй нэгджээ. Тэр үед л өлсөхгүйгээр жингээ хасч болох юм байна гэдгийг мэдсэн гэдэг.

8212a1cfede53e309f08d1f094406958 Нэг жилийн дотор 25 кг турж, “Slimming World” гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ

Өнөөдөр тэр жимс, ногоо, өөхгүй мах, гоймон зэргээр түлхүү хооллодог. Заримдаа жаахан шоколад ч идчихдэг гэнэ. Тэрбээр байнга дасгал сургуулилт хийж, хажуугаар нь бяцхан охиноо асарч, амьдралын идэвхтэй байдалд шилжжээ.

187139baad2cea671f391bf98916b9fb Нэг жилийн дотор 25 кг турж, “Slimming World” гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ

Софи “Slimming World’s 2018” тэмцээнд ялах үеэрээ “Миний өөртөө итгэлтэй байдал эрс өссөн. Харин одоо би камерын өмнө гарахаас ичихгүй байна. Бас бүжгийн секцэнд бүртгүүлэхээр төлөвлөж байгаа. Би чадаж байхад, та нар ч бас чадна шүү” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх