“Аав” уран сайхны киног Хятадад гаргаж эхэллээ


УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл “Аав” уран сайхны киног Хятад улсад албан ёсоор гаргаж эхэллээ. Энэ нь монгол кино урд хөршийн зах зээлд анх удаа албан ёсны эрхтэйгээр гарч буй явдал юм. Дэлгэцийн уг бүтээлийг гаднын кино ертөнцөд гаргахад Монгол Америкийн хамтарсан “Three flames” байгууллагынхан ихээхэн хүчин чармайлт гаргасан байна. Аав киноны дүрд Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглосон билээ. Уран бүтээлчдийн тэр бүр хөндөөд байдаггүй сэдэвтэй энэхүү бүтээлээр тэд аав хүний хайр ямар үнэ цэнэтэйг харуулахыг зорьжээ. “Аав” уран сайхны киноны гүйцэтгэлийн ажлыг Монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээж яваа “Black zebra” студийн хамт олон гүйцэтгэсэн байна. Киноны дууг дуучин С.Наран жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтран дуулжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх