Самсунг Galaxy S9 ба S9 + шинэ утсаа Mobile World Congress-ын үеэр танилцуулна

Дэлхий Erdenebulgan Bujinlkham 2018 01 сар 11 853

-Galaxy S-ийн хамгийн сүүлийн үеийн хувилбарууд 2-р сарын сүүл 3-р сарын эхээр гарна-

2 сарын 26-аас 3 сарын 1 хүртэл болох Mobile World Congress (MWC 2018)-ийн үеэр Самсунг компани Samsung Galaxy S9 болон S9 + утсаа танилцуулах аж. Үүнийг олон улсын үзэсгэлэн яармагийг зохион байгуулагч (CES 2018) компаний төлөөлөгч зарлажээ.

Өмнө нь шинэ смартфоны танилцуулгын тухай цуурхал хоёр талд хуваагдаад байсан юм. Android Headlines-аас иш татан Gizchina-ийн мэдээлснээр, Samsung Electronics 1-р сард олон нийтэд танилцуулгаа хүргэж эхлэх ба гуравдугаар сард худалдаанд гаргах аж.

Утасны корпус нь шилэн байх ба өнгөний хувьд таван янз байх аж. Мөн эдгээр утасны камерууд шинэ программ хангамжаар тоноглогдсон байх магадлалтай аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх