Хятадын ухаалаг утас тагнуул хийдгийг илрүүлжээ


Америкийн үүрэн телефоны AT&T оператор Хятадад үйлдвэрлэсэн “Huawei Mate 10” гар утсыг худалдаалахаас татгалзжээ.

Энэ долоо хоногт Лас-Вегас хотод хэрэглээний электроникийн CEK үзэсгэлэн дээр хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байсан ч, оператор шийдвэрээ өөрчлөснийг “The Wall Street Journal” сонинд мэдээлсэн байна.

Сонинд бичсэнээр, үүнээс өмнөхөн хууль тогтоогчдын санаачлах бүлгийнхэн АНУ-ын харилцаа холбооны комисст захидал илгээжээ. Энэ бүлгийнхэн захидалдаа “Huawei” болон нэрийг нь дурдаагүй телеком-компанийн хооронд хамтран ажиллахад болгоомжилж байгаагаа илэрхийлсэн байна. Захидал бичигсдэд байгаа мэдээгээр, “Huawei” компани тагнуулын мэдээ цуглуулах магадлалтай ухаалаг утас үйлдвэрлэж байж мэдэх гэнэ. Хятадынкомпани энэ мэдээллийг няцааж байгаа аж.

“Huawei” бол хэмжээгээрээ “Apple” болон “Samsung”-ийн дараа гуравт ордог ухаалаг утас үйлдвэрлэгч юм.Энэ компанийн гар утсыгАНУ-д томоохон операторуудын оролцоогүйгээр худалдаалдаг бөгөөд “Huawei Mate 10 Pro” гар утсыг шилдэг Аndroid ухаалаг утас гэж хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх