Кендрик Ламар 100 долларын үнэтэй пүүз гаргана


Рэппер Кендрик Ламар “Nike” брэндийнхэнтэй хамтран шинэ загварын пүүз гаргажээ. «Kenny I» хэмээн нэрлэсэн уг пүүзийн хажуу хэсэгт «Damn» гэх үгийг бичсэн бөгөөд энэ нь рэпперийн 2017 онд гаргасан сүүлчийн цомгийн нэр юм. “Nike” брэндийн албан ёсны инстаграмм хуудаст «Kenny I» загварыг «Damn» цомогт зориулсан бүтээл хэмээн онцолж, Кендрик Ламарыг «Том уран бүтээлч» гэж тодорхойлжээ. Шинэ пүүзийг энэ сарын 26-наас борлуулах ба 100 ам.долларын үнэтэй аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх