Монгол орны хөгжилд” XIV чуулган ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо болно


“Монгол орны хөгжилд” XIV чуулган ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо “Боловсрол- мэдлэг солилцоо” сэдвийн дор ирэх 4 дүгээр сарын 27-ны өдөр болно.
Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ, “Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ, Цахим Өртөө холбоо зэрэг байгууллагууд ажиллах юм.
Берлин хотноо болох энэхүү чуулганд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч Монголын эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид, оюутан залуус гээд хэн ч илтгэлээ хэлэлцүүлэх боломжтой. Гахцхүү илтгэл нь чуулганы сэдвийн хүрээнд төрийн бодлого, нийгмийн тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх чухал санал санаачлага агуулсан байх шаардлагатай аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх