“Nokia 6” гар утас Хятадад анх худалдаанд гарна

Дэлхий Erdenebulgan Bujinlkham 2018 01 сар 11 791

Финландын “Nokia” компани 6 дахь үеийн шинэ гар утсаа Лос-Анжелес хотод зохион байгуулагдсан Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд дэлгэлээ.

“Nokia 6” гар утасны анхны хувилбарыг өнгөрсөн арванхоёрдугаар сард танилцуулж байсан ч энэ удаагийнх нь илүү сайжирсан хувилбар аж. Уг гар утасны хоёр дахь хувилбарыг БНХАУ-д 1499 юанийн (560 мянган төгрөг) үнэтэйгээр анх худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.

“Nokia 6” нь 5.5 инч FULL HD 16:9 дэлгэцтэй, “Qualcomm Snapdragon 830” процессортой бөгөөд 4GB-ийн RAM-тай. Багтаамжийн хувьд 32GB, 64GB-ийн сонголттой. Арын камер нь 16 мегафиксель бол нүүрний камер нь 8 мегафиксель. 4G LTE сүлжээг дэмжиж ажилладаг. Үйлдлийн систем нь “Android” 7.1.1 бөгөөд үүнийг “Android” 8.0 “Oreo” хувилбар руу шинэчилж болно. USB-C технологиор цэнэглэж, 3000mAh хүчин чадалтай батерейтэй аж. Өнгөний хувьд саарал металл, хар өнгөтэй. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх