АCER компанийн шинэ загварын “Свифт 7” нэртэй зөөврийн компьютер 9 мм-ийн зузаантай

Дэлхий Erdenebulgan Bujinlkham 2018 01 сар 11 619

 

Технологийн салбарт хүчирхэг үйлдвэрлэгчдийн эгнээнд мөр зэрэгцэн алхдаг дэлхийн шилдэг үйлдвэрлэгч Тайваны “Асер” компани шинэ загварын зөөврийн компьютерээ танилцуусан байна. Зохион бүтээгчид тус лаптопыг маш нимгэн бараг ухаалаг гар утастай зүйрлэхүйц болсон гэж онцолжээ. “Свифт 7” нэртэй лаптоп 9 мм-ийн зузаантай юм байна.

Sony Xperia XZ1 загварын ухаалаг гар утаснаас ч нимгэн болсон гэж онцолж байна. 14 инчийн дэлгэцтэй болсон. Өмнөх загвар нь 13,3 инч байжээ. Интел Каби Лайк-вайя процессор дээр төвлөрч ажиллах тус лаптоп одоогоор дэлхийн хамгийн нимгэн гэдэг тодотголыг зүүгээд байна. 8 гегабайтын рамтай бол санах ойн багтаамж нь 256/ 512 гегабайт юм байна. бүтэн эйч-ди, Горилла Гласс загварын мэдрэгчтэй дэлгэцтэй. Үүнээс гадна ЛТЭ- сүлжээг түшиглэн ажиллах боломжтой. Виндөүз 10 үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажиллана.

Маш сайн чанарын сайжруулагдсан батарейгаар тоноглогдсон байна. Нэг удаагийн бүрэн цэнэгээрээ 10 цаг хүртэл ажиллана гэж онцолсон байна. Энэ оны гуравдугаар сараас эхэлж дэлхийн зах зээлд худалдаалагдаж эхэлнэ. Ойролцоогоор 1700 ам.долларын үнэтэй юм байна Өмнөх загвар нь 1100 ам.доллараар худалдаалагдаж байжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх