Ц.НЯМДОРЖ: ЭНЭ БАНКНЫ ХУУЛИАС "ХАРААТ БОЛОН ОХИН КОМПАНИ" ГЭСЭН ҮГЭЭ АВЧ ХАЯ

Улс төр Admin Галаа 2018 01 сар 12 2017

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: “Хараад байхад арилжааны банкнуудын далд сонирхол маш их явж байна. Өчигдөр охин компанитай холбоотой заалтгүй байхгүй болгосон гэж яриад байсан. Гэтэл томьёолол дотор чинь явж байна. Банкны богцноос хэзээ гарах юм бэ.

Энэ хэдэн ашигт малтмалын лиценз чинь бүгд банкны барьцаанд байгаа. Цөмийг нь цөлмөж байна. Хулхи компани байгуулаад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хөөж гаргадаг зүйл явж байгаа. Гишүүд үгүй гэж хэлчихээд яагаад санал өгөөд байгаа юм. Энэ “хараат болон охин компани” гэсэн үгээ авч хая.

Тамгын газар та нар учрыг нь олохгүй юм бол хэрэггүй. Би түмэн удаа хэлсэн шүү. Энэ Тамгын газрын этгээдүүд чинь гар хөл болж дууслаа. Амгалангаас эхлээд этгээдүүдтэй хариуцлага тооц” гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх